5 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурал хаврын чуулганаараа хэлэлцэн баталж, Монголын ардчиллын ирээдүй, улс орны хэтийн хөгжлийг хангах талаар түүхэн, бодит үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна. Гуравдугаарт. Парламентын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх нь нэн чухал болоод байна. Парламент төр-иргэний харилцааны «хариуцлагын гүүр» байх учиртай. Парламентын хяналтын чиг үүрэг нь орхигдсоноор хүний эрх, шударга ёс, хариуцлага ноёрхож байх учиртай хуулийн засаглал хямарч байна. Төрд хуулийн засаглал, шударга ёс, хариуцлага ноёрхож байх ард түмний хүсэмжлэл, хүсэл зоригийг Улсын Их Хурал огоорч болохгүй. Нийгэмд эргэлзээ төрүүлсэн, шийдэгдэхгүй байгаа томоохон хэргүүдийг эцэслэж, хүний эрхийг дээдлэн, ардчилал, зах зээлийн зарчимд нийцүүлэн нийгмийн шударга бус байдлыг халах, хуулийн хэрэгжилтийг хангах талаар Улсын Их Хурлаас хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ намрын чуулганы төгсгөлд миний бие мэдэгдсэн. Үүнийг бодит ажил хэрэг болгох зорилгоор Хүний эрх, шударга ёсны хэрэгжилтийг хангах, хууль хяналтын байгууллагуудад хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхээ хэтрүүлсэн, иргэдтэй зүй бус харилцаж Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрх, эрх чөлөөг нь зөрчсөн хуулийн байгууллагын алба хаагчидтай холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах хараат бус, бие даасан байгууллага байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуулиар Улсын Их Хуралд олгосон төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бүрэн эрхийн хүрээнд асуудлыг судлан үзэж, тодорхой санал танилцуулах болно. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр олон нийт төдийгүй хохирогчийн ар гэрт ихээхэн эргэлзээ төрүүлж, Олон Улсын Парламентын Холбооны удирдах зөвлөлөөс хүртэл шийдвэр гарган Улсын Их Хуралд ирүүлсэн. Сая Швейцарт хийсэн айлчлалын үеэр Олон Улсын Парламентын Холбооны төлөөлөл албан ёсоор уулзаж, гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийн асуудлыг хөндөж тавьсан. Олон Улсын Парламентын Холбооноос С.Зоригийн хэргийн асуудлаар хамтарч ажиллах санал тавьсныг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна. Өнгөрсөн онд Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан Олон Улсын Парламентын Холбооны удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс энэ асуудлаар түр хороо байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж, Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, тогтоолын төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа. Улсын Их Хурлын түр хороо байгуулах тогтоолын төслөө чуулганаар хэлэлцэн баталж, олон нийтийн эргэлзээг тайлах талаар үр дүнтэй ажиллаж, ажлынхаа тайланг удахгүй болох Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн ээлжит чуулганд танилцуулах нь зүйтэй гэж үзэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw