Чуулганы танилцуулга

25 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ БОЛОН ХАМТ БАТЛАГДСАН ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан бөгөөд уг хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Хууль 7 бүлэг, 29 зүйлтэй. Хуулийн зорилт нь хувь хүний орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Эдийн засаг, бизнесийн харилцаа гүнзгийрч, техник, технологи хурдацтай хөгжиж, худалдаа үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх шинэлэг арга хэлбэрүүд бий болохын зэрэгцээ зарим төрлийн ажил, гүйлгээ, татварын харилцаанаас гадуур, зохицуулалтгүй үлдэх нөхцөл үүсч байгаа нь татварын алба, татвар төлөгчийн хооронд маргаан үүсгэж байгааг зохицуулах, нөгөө талаас татварын хууль тогтоомжийг боловсронгүй болгох зорилгоор Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай болсон байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд дараах зохицуулалтыг шинээр тусгасан: 1.Татварын хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэх: Хувиараа бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүнийг дэмжих, тэдний татвар төлөхтэй холбоотой зардлыг бууруулах, тайлагнах ажиллагааг хялбарчлах зорилгоор хялбаршуулсан татварын тайлагнал, төлөлтийн заалтуудыг хуульд нэмж тусгасан. Тайлангаар баталгаажсан өмнөх жилийн албан татвар ногдох орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс хэтрээгүй нөхцөлд тухайн хувь хүн өөрөө хүсэлт гаргавал нийт татвар ногдох орлогын 1 хувьтай тэнцэх албан татварыг төлж, жилд 1 удаа хялбаршуулсан тайлан гаргана. 2.Бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого олж буй хувь хүний татварын харилцааг энгийн ойлгомжтой болгох: Бичил худалдаа, ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгчид татварын тайлан гаргах, орлого, зардлаа тооцох, албан татвар ногдуулах орлогоо тодорхойлох, баримт бүрдүүлэх нь хүндрэлтэй байдаг тул тэдгээр иргэдийн татварын харилцааг энгийн ойлгомжтой болгож, тогтмол дүнгээр татвар ногдуулахаар болсон. 3.Гадаад улсад төлсөн татварыг төлбөл зохих татвараас хасаж тооцох: Албан татвар төлөгч хувь хүний гадаад улсад төлсөн албан татварыг хөнгөлөх, давхар татварыг бууруулах зохицуулалтыг хуульд тусгасан.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw