7 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга НЭГ. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ Улсын Их Хурлын даргын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 54 дүгээр захирамжаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18ны өдрөөс 29-ний өдрүүдэд зарлан хуралдуулж, Татварын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох тухай асуудлыг зөвшилцөх тухай асуудал, Улсын Ерөнхий прокурорын орлогчийг томилох тухай асуудлыг зөвшилцөх тухай асуудал, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэхээр тогтсон. Улсын Их Хурлын даргын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 69, 70 дугаар захирамжуудаар Улсын Их Хурлын даргын 2019 оны 54 дүгээр захирамжид нэмэлт оруулан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүсэн бусад хуулийн төсөл, зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр нэмсэн. Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулган 2019 оны 03 дугаар сарын 18ны өдрөөс 27-ны өдрүүдэд хуралдсан. Энэ хугацаанд Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо тус тус хуралдсан. Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд бие даасан 6 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 28 хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай 3 хууль, Улсын Их Хурлын 4 тогтоолыг тус тус баталсан байна. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw