Чуулганы танилцуулга

4 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Улмаар Монгол Улсын Их Хурлын тухай болон чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан байгууллаа. Ажлын хэсэг бусад улс орнуудын парламентын хуралдааны дэгийг судалж, олон улсын парламентын зарим дэвшилт зохион байгуулалт, үйл ажиллагаа, мэтгэлцээний зарчмыг Улсын Их Хурлын үйл ажиллагаанд нэвтрүүлэх чиглэлээр холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж байна. Улсын Их Хурлын 2002 оны 22 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулж, Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан ахлан ажиллаж байна. Мөн хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах “Цахим парламент”-ын системийг шинээр бүтээж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Цахим бодлогын түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаар ахлуулан байгуулсан. Энэ ажлын хэсэг хууль тогтоомжийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг иргэд, олон нийтийн санал, бодолд тулгуурлан тодорхойлох, цахим орчинд иргэдийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлэх, үр дүнг нэгтгэн дүгнэж, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлахдаа тусгах, баталсан хууль тогтоомжоо сурталчлах цахим систем бий болгох ажлыг ойрын хугацаанд хийж хэрэгжүүлнэ. “Парламент.мн”, “Төрийн эмхэтгэл.мн”, “Forum.parliament.mn” аппликэйшн, программуудыг нэвтрүүлж Улсын Их Хурлын гишүүдийн болон Улсын Их Хурлын үйл ажиллагааг дэмжих, сурталчлах ажлыг шинэ шатанд гаргахаар зорьж байна. Хоёрдугаарт. Парламентыг хариуцлагатай, сахилгатай болгох, ард түмний засаглах эрхийг хангах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж, хэрэгжүүлэх цаг нэгэнт болсон байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар төрийн эрх мэдлийн тэнцвэрийг хангаж, парламентын засаглалыг төгөлдөржүүлэн, шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус, шударга ажиллах нөхцөлийг хангах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэчлэлийг хийх түүхэн боломж энэ Улсын Их Хуралд байгаа гэж би хувьдаа үздэг. Энэ ч үүднээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг, дэд ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн судлаачидтай уулзаж, ажлын явцтай танилцан, санал бодлыг нь сонссон. Мөн ажлын хэсгүүд, эрдэмтэн судлаачдын баг, улс төрийн намуудад хандаж, саналаа эцэслэн, албан бичгээр Улсын Их Хуралд дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн дотор ирүүлэхийг хүссэн. Энэхүү уулзалтаас хойш эрдэмтэн судлаачдын баг 11 удаа хуралдаж, саналын хувилбар, түүний үндэслэл тайлбар бүхий 93 хуудас материалыг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцанд хүлээлгэн өгсөн байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн томъёолол бэлтгэх, төслийн үр нөлөөний үнэлгээ боловсруулах ажлын дэд хэсэг 4 удаа хуралдаж, эрдэмтэн судлаачдын багаас ирүүлсэн саналыг шүүн тунгааж, төслөө эцэслэн боловсруулж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw