Чуулганы танилцуулга

9 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.2.Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл Улсын Их Хурлын Байнгын хороод 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд нийт 11 удаа хуралдаж, хууль, тогтоолын төсөл /давхардсан тоогоор/ 41 удаа хэлэлцэж, Байнгын хорооны 33 санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ. Иргэний 27 өргөдөл, гомдол ирж үүнээс 9 өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн ба албан байгууллага, аж ахуйн нэгжээс 61 албан бичиг ирүүлснээс 35 албан бичигт хуульд заасан журмын дагуу хянаж, хариуг өгсөн байна. Нэг. АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл, Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслүүдийг зөвшилцөж, хэлэлцсэн тухай Байнгын хорооны хуралдааны тэмдэглэл болон санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлсэн. Түүнчлэн Байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэн холбогдох албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлж, Байнгын хорооны тогтоолоор ажлын хэсэг шинэчлэн байгууллаа. Ээлжит бус чуулганы хугацаанд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нийт 1 удаа хуралдаж, 6 асуудлыг хэлэлцсэн бөгөөд үүнээс Байнгын хорооны хуралдаанаар олон улсын гэрээ, хэлэлцээрийн төсөл болон бусад зөвшилцөх асуудал 5, Байнгын хорооны тогтоол 1, санал, дүгнэлт 5-ыг гаргасан. Хоёр. ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын 1 тогтоол батлуулж, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналын хувилбар боловсруулах үүрэг бүхий эрдэмтэн, судлаачдын дэд ажлын хэсэг” 11 удаа хуралдаж саналын хувилбар, түүний үндэслэл, тайлбар бүхий 93 хуудас тайлан гаргаж ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцанд хүлээлгэн өгсөн. Уг тайланг “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн томьёололыг бэлтгэх, төслийн үр нөлөөний үнэлгээ боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсэг” эрдэмтэн, судлаачдын хамтарсан дэд ажлын хэсэг 8 удаа хуралдаж төслийн зүйл, хэсэг, заалтад саналаа нэгтгэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw