29 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга эрэмбэлэн, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэхээр хуулийн заалтын найруулгыг сайжруулан баталлаа. Ингэснээр хуулийг хэрэгжүүлэх шатанд гардаг ойлголтын зөрүүтэй байдал нэг мөр арилах болно. Энэхүү хуулийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх С.Доржханд Утас: 261690, 91148580 В) Эдийн засгийн чиглэлээр АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2019 оны 03 сарын 22, 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаануудаар хэлэлцээд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус баталсан. Өргөн мэдүүлсэн төслүүдэд зөвхөн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөг байсан зохицуулалтыг өөрчилж ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй хувь хүн, бичил уурхайгаас ч алтны нөөц ашигласны төлбөр авах, алтны нөөц ашигласны төлбөр 2,5 хувь байх зохицуулалтыг 2024 он хүртэл 5 жилээр сунгах тухай асуудлуудыг тусгасан байсан. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 3 зүйлтэй бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх заалтуудыг тусгасан болно. Улсын Их Хурал хуулийн төслүүдийг хэлэлцээд дараах асуудлуудыг шийдвэрлэн хуулийг баталлаа. Үүнд: -Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкинд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлөхөөр тусгалаа. Ингэснээр алтны
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw