50 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР 2019 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ ХААЖ ХЭЛСЭН ҮГ Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурал ээлжит бус чуулганаараа хэлэлцэхээр товлосон асуудлуудаа амжилттай хэлэлцэн баталж, тавьсан зорилтоо бүрэн дүүрэн биелүүллээ. Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаан шахуу хуваариар хуралдаж, эрхэм гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, ажлын хэсгийн гишүүд уртасгасан цагаар ажилласны үр дүнд ээлжит бус чуулган товлосон хугацаанаасаа өмнө өндөрлөж байна. Сэтгэл, зүтгэл гарган, цаг хугацааг чанд баримталж ажилласан Та бүхэндээ талархал илэрхийлье. Ээлжит бус чуулганаар татварын шинэчлэлийг гүнзгийрүүлж, татварын багц хуулийг баталлаа. Татварын багц хууль Монгол Улсын бизнесийн орчин олон улсын тавцанд өрсөлдөхүйц байх, татварын хууль тогтоомжоо олон улсын татварын харилцааны нийтлэг жишигт нийцүүлэх, бизнес эрхлэгчдийн татвар төлөхтэй холбоотой зардлыг бууруулах, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, татварын бааз суурийг өргөжүүлэх, татвараас зайлсхийх, зугтаах явдлыг багасгахад чухал үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Татварын шинэ хуулиар жилийн 50 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж нэг удаа хялбаршуулсан журмаар тайлан гаргаж, 1 хувийн, 50-300 сая төгрөг хүртэл орлоготой бол жилд 2 удаа тайлан гаргаж, мөн 1 хувийн татвар төлөхөөр боллоо. Мөн жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүдийн төлсөн татварын 90 хувийг хөнгөлөх буюу буцаан олгоно. Үндсэндээ эдгээр аж ахуйн нэгж 1 хувийн татвартай болж байна гэсэн үг. Ингэснээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн татварын дарамт мэдэгдэхүйц багасаж, татвар төлөх, тайлагнахтай холбоотой зардал нь буурч, улмаар үйл ажиллагаагаа өргөтгөх, хөгжих боломж бий болж байгаа юм. Түүнчлэн аж ахуйн нэгжүүдэд 10 хувийн албан татвар ногдуулах орлогын дээд хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж 6 тэрбум төгрөг болголоо. 3-6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах орлогод ногдох татварыг 15 хувиар буурууллаа. Улсын Их Хурал орон нутагт аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг дэмжих, одоо үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдэд учирч байгаа татварын ачааллыг багасгах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулсан. Энэ ч үүднээс Улаанбаатар хотоос 500 болон 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд үйл ажиллагаагаа явуулж, ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгж, хувь хүний орлогын албан татварыг 50 ба 90 хувиар хөнгөлөхөөр шийдвэрлэсэн. Татвар төлөгчдөө дэмжсэн, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулсан эдгээр хуулиуд иргэд, бизнес эрхлэгчдийн эрх ашигт бүрнээ нийцнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw