Чуулганы танилцуулга

23 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Үйл ажиллагааны удирдлагыг Монгол Улсаас хэрэгжүүлдэг гадаадын аж ахуйн нэгжийн татварын харилцаа. Монгол Улсын элсэн орсон Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг арга хэмжээ (BEPS)-ний зөвлөмж болгодог татвараас зайлсхийхийн эсрэг шинэ зохицуулалтыг тусгалаа. Зарим оронд “татварын диваажингийн эсрэг дүрэм” гэж нэрлэгддэг энэхүү харилцааг нэвтрүүлснээр татварын суурь өргөжих, татварын тэгш, шударга байдал хангагдах ач холбогдолтой. Төлөөний газрын татварын харилцааг шинэчлэн зохицуулав. Төлөөний газрын одоогийн тодорхойлолт нь олон улсын жишгээс ихээхэн хоцрогдсон байдаг тул орлогын татварын суурь багасах, татвараас зайлсхийх боломжийг бүрдүүлдэг. Иймд төлөөний газрын татварын харилцааг Нэгдсэн үндэстний байгууллагын Давхар татварын загвар хэлэлцээр, Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг арга хэмжээ (BEPS)- ний зөвлөмжид нийцүүлэн шинэчлэв. Албан татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын дүрмийг шинэчлэв. Өнөөгийн хуулиар ашиглагддаг “нимгэн капиталжуулалтын эсрэг дүрэм”-ийг дангаар хэрэглэх нь татвараас зайлсхийх боломжийг олгодог тул Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг арга хэмжээ (BEPS)-ний зөвлөмж болон бусад улс орнуудын сүүлийн үеийн туршлагад нийцүүлэн албан татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын хязгаарыг тогтоох харилцааг шинэчлэн боловсронгуй болгов. Харилцан хамаарал бүхий этгээдийн хооронд хийгдсэн ажил, гүйлгээний хүүгийн хасагдах зардлын хэмжээ нь борлуулалтын орлогоос хүү, элэгдэл, хорогдлоос бусад зардлыг хассан дүнгийн 30 хувиар хязгаарлахаар заав. Зарим төрлийн татварын хувь хэмжээг бууруулав. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй аж ахуйн нэгжүүдийн гадаад эх үүсвэрээс татах хөрөнгийн зардлыг бууруулах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд өрийн бичиг гаргасан тохиолдолд хүүгийн орлогод ногдох албан татварыг 5 хувиар ногдуулахаар тусгав. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх харилцааг боловсронгуй болгов. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлүүлэхдээ 2006 оны хуулиар эдлүүлж байсан хөнгөлөлт, чөлөөлөлтийг хэвээр хадгалах зарчмыг баримтлав. Үүнд газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс, жимсгэнэ, тэжээл, тэжээлийн ургамал тариалсан бол 50 хувиар хөнгөлөлт үзүүлнэ. Нийслэлээс 500 км алслалттай аймаг, суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ауйн нэгжид алслалт нь 500 км бол татвар ногдох орлогод ногдох албан татварыг 50 хувиар, алслалт нь 1000 км-аас дээш бол 90 хувиар хөнгөлөхөөр заалаа. Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, байгальд ээлтэй тоног төхөөрөмж борлуулах, инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, чөлөөт бүсийн дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийсэн, усны нөөцийн чиглэлээр хийгдсэн санхүүжилтийн орлогод ногдох албан татварыг хөнгөлөхөөр тусгасан.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw