17 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Татварын багц хууль хэрэгжсэнээр олон улсын татварын шинэлэг зарчмууд нэвтэрч, татвараас зайлсхийх явдал бүрэн хаагдаж, татварын бааз суурь бэхжиж, бизнесийн өрсөлдөхүйц, таатай орчин бүрдэх болно. Монгол Улс 2017 оны эцэст Европын холбооны “Татварын зорилгоор хамтарч ажилладаггүй улс орнуудын хар жагсаалт”-д багтсанаар 2020 оноос өмнө дотоодын хууль тогтоомжийг шинэчлэн боловсронгуй болгох, холбогдох конвенцуудад нэгдэн орох үүрэг амлалтыг хүлээн, уг жагсаалтаас гарсантай холбогдуулан татвараас зайлсхийх, татварын суурь багасгаж ашиг хүртэх явдалтай тэмцэх зорилгоор олон улсад хэрэгждэг нийтлэг дүрмийг хэрэгжүүлэхээр боллоо. Татварын албаны үр ашиггүй зардлыг бууруулах зорилгоор тогтсон төлөвлөгөөт хяналт шалгалтыг хэрэгжүүлэх бус татвар төлөгчийн эрсдэлийг тодорхой шалгуур үзүүлэлтүүдээр гаргаж, зөвхөн эрсдэлтэй тохиолдолд хяналт шалтгалт хийхээр тусгаж, татварын байцаагчийн хариуцлагыг нэмэгдүүлсэн. Татвар төлөгчид өр барагдуулах хугацаа олгохгүйгээр татвар төлөгчийн бизнесийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулж, дарамт учруулдаг асуудлыг бууруулах зорилгоор татвар төлөгчид үүссэн нөхцөл байдлыг харгалзан 2 жил хүртэлх хугацаагаар татвар төлөх хугацааг сунгахаар тусгаж, татварын тайланг татвар төлөгч өөрөө 1 жилийн хугацаанд залруулах бололцоог нээж өглөө. Татвар төлөх асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулиар иргэний үндсэн үүрэг гэж заасан боловч бусад хууль тогтоомжоор аливаа өр төлбөрөөс татварыг хэдийд гаргуулах талаар тодорхой заагаагүй тул олон улсын жишигт нийцүүлэн татварын давуу эрхийн зарчмыг шинээр нэвтрүүлж, татварын өрийг хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулах, тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой нэхэмжлэл болон аливаа барьцаат эрхийн авлагаас бусад авлагаас өмнө нь хураахаар тусгаж баталсан. Татварын илүү төлөлтийг татвар төлөгчид буцаан олгохдоо төлбөл зохих бусад татварт суутган тооцох харилцаа нэгдүгээрт байсан бол энэ хуулиар татвар төлөгчид ашигтай байдлаар буюу буцаан олгох асуудал нь нэн тэргүүнд байхаар боллоо. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төслийг өөрчлөлт оруулж баталсан асуудал: 1.Татварын хувь хэмжээг өөрчлөхтэй холбогдсон хуулийн төслийг тухайн жилийн төсвийн хуультай хамт боловсруулахаар төслийн 4 дүгээр зүйлд тусгагдсаныг төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зардал нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг төсвийн дараах жилээс хэрэгжүүлдэг байх Төсвийн тухай хуулийн зарчимтай нийцүүлэн “татварын хувь хэмжээ болон татварын суурийг бууруулахтай холбогдсон хуулийн төслийг” гэсэн агуулгаар өөрчилж баталлаа. 2.Татвар төлөгчийн мэдээллийг татварын алба хөндлөнгийн мэдээлэлд үндэслэн өөрчилж болох асуудлыг тодруулан татвар төлөгч энэ мэдээллийг тодорхой хугацаанд багтаан баталгаажуулах үүргийг нэмж тусгасан. 3.Татварын өртэй гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг улсын хилээр нэвтрүүлэхгүй байх асуудлыг татварын алба Улсын хил хамгаалах байгууллагатай хамтран гүйцэтгэхээр
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw