Чуулганы танилцуулга

26 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 4.Монгол Улсад байнга оршин суугч болон оршин суугч бус албан татвар төлөгчийн албан татвар төлөх, тайлагнах харилцааг тодорхой болгох: Монгол Улсад байнга оршин суугч болон оршин суугч бус албан татвар төлөгчийг тодорхойлох, түүнд ногдуулах албан татварыг төлөх, тайлагнах харилцааг тодорхой болгосон. 5.Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх харилцааг боловсронгуй болгох: Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт нь зарим тохиолдолд үр ашиггүй, зорилтот бүлэгтээ хүрэхгүй байх эрсдэлтэй байдаг тул татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг албан татвар төлөгч татварын тайлангаа гаргаж, төлсний дараа буцаан олгодог байхаар зохицуулсан нь татвар төлөгч илүү хариуцлагатай болох, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн үр ашиг нэмэгдэх ач холбогдолтой юм. Мөн амьдран суух зорилгоор анх удаа орон сууц худалдан авсан иргэдэд үзүүлэх албан татварын хөнгөлөлтийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 6 сая төгрөгт хүргэхээр болсон. 6.Зарим төрлийн албан татварын хувь хэмжээг буулгах: Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, компанийн засаглалыг дэмжих, ил тод байдлыг хангах зорилгоор Монгол Улсад байрлах аж ахуйн нэгжийн нээлттэй арилжаалж буй хувьцаа, өрийн бичгийг худалдан авч ногдол ашиг, хүүгийн орлого олж буй хувь хүний орлогод ногдох албан татварыг 5 хувь болгон бууруулсан. Мөн хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх явцад алслагдсан аймаг, суманд амьдран үйл ажиллагаа эрхэлж буй иргэдийг дэмжих зорилгоор нийслэл / Улаанбаатар/ хотоос 500 км-ээс хол байрших аймаг, суманд оршин суугаа иргэдийн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 50 хувиар, 1000 км-ээс хол байрлах аймаг, суманд оршин суугаа иргэдийн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр болсон. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлж эхлэхэд шаардлагатай бэлтгэл ажлыг хангах, холбогдох дүрэм, журмыг батлах, сургалт, сурталчилгаа явуулахад тодорхой хугацаа шаардлагатай байгаа тул хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХАМТ БАТЛАГДСАН ХУУЛИУДЫН ТАЛААР: 1.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн талаар: Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөхтэй холбогдуулан албан татвар төлөгч хувь хүний 2019 оны жилийн эцсийн татварын тооцоо болон 2019 оны татварын жилд олсон орлогод эдлүүлэх хөнгөлөлт, чөлөөлөлтийг 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу тодорхойлох зохицуулалтыг тусгасан.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw