51 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Баялаг бүтээгчид бол хөгжлийн хөдөлгүүр юм. Хөдөлгүүр гацаа саадгүй, жигд тасралтгүй ажиллаж байх ёстой. Ийм нөхцөлийг бүрдүүлэх нь хууль тогтоох байгууллагын, хууль тогтоогч бидний иргэд, баялаг бүтээгчдийн өмнө хүлээсэн эрхэм үүрэг мөн. Үүргээ сайн биелүүлэх нэг алхмыг эдгээр хуулиар бид хийж чадсан гэж бодож байна. Төр чанаргүй бараа худалдан авдаг гэсэн шүүмжлэл олон оныг элээсэн. Тендер шалгаруулалт нь албан тушаалтнуудын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах, авлига авах эх булаг болж байна гэсэн яриа тасрахаа больсон. Тендер тойрсон маргаан хугацаа хязгааргүй үргэлжилсээр байна. Ийм маргаанаас болж иргэнээ эмчлэн сувилах эмнэлэг, ирээдүйн эзэн бяцхан үрсийн минь эрдэм боловсролд суралцах сургууль, өсөн торниж, хүмүүжин төлөвших цэцэрлэгийн барилгын ажил төлөвлөсөн хугацаандаа эхэлж, ашиглалтад орж чадахгүй байгаа нь нэг ёсны эмгэнэл юм. Энэ арчаагүй байдлыг арилгаж, тендерийн хуудууг хуулийн хүрээнд хязгаарлах зорилготой Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурлаас баталлаа. Энэ хуулиар дотоодын үйлдвэрээс худалдан авах боломжтой барааг импортын бараанаас тусад нь багцлах, дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бол худалдан авах ажиллагаанд гадаадын этгээдийг оруулахыг хориглож, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэд бодит дэмжлэг болохуйц эх оронч худалдан авалтыг дэмжих хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж өглөө. Эрхэм гишүүд ээ, Алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 2.5 хувиар тогтоон мөрдүүлж байсан хуулийн зохицуулалтын дагаж мөрдөх хугацаа дуусгавар болсон. Түүнтэй холбоотойгоор алтны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд Улсын Их Хурлаас гарах шийдвэрийг хүлээж, Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурах, тэр нь валютын нөөц болон төгрөгийн ханш буурах сөрөг үр дагаварт хүргэх байдал үүсээд байсан. Тиймээс Улсын Их Хурал Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Энэхүү хуулиар алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувь, нэмэлт төлбөрийн хувь хэмжээ 0 хувь байх юм. Хууль батлагдсанаар алт олборлогчдын үйл ажиллагаанд таагүй байдал үүсэх, тушаах алтны хэмжээ буурах сөрөг нөлөө гарахгүй гэж үзэж байна. 2018 оны дүнгээр 22 тонн буюу рекорд хэмжээний алт тушаасан амжилтаа ахиулж, Монголынхоо баялгийг Монголынхоо хөгжил, монгол хүнийхээ сайн сайхны төлөө зориулах үйлстээ их амжилт олохыг алтны салбарынханд хүсэн ерөөе. Ээлжит бус чуулганы явцад иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн 10.000 өрхийн орон сууц барьж, гэр хорооллын 100 га талбайг холимог ашиглалт бүхий нийтийн эзэмшлийн зам, талбай болон ногоон байгууламж болгох, Улаанбаатар-Дарханы чиглэлийн хатуу хучилттай автозамыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэхэд шаардагдах зээлийн болон санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр, хэлэлцээрүүдийг зөвшилцөж, энэ чиглэлээр хүлээгдэж байгаа ажлаа түргэтгэх боломжийг Засгийн газарт олголоо.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw