52 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Цаашид иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах, бүтээн байгуулалтыг дэмжих аливаа асуудлыг эн тэргүүнд, хугацаа алдалгүй шийдвэрлэх зарчмыг Улсын Их Хурал чанд мөрдөх болно. Ээлжит бус чуулганаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох Ерөнхийлөгчийн саналыг хуулийн дагуу зөвшилцөж, саналаа хүргүүллээ. Улсын Их Хурлаас албан тушаалтны томилгооны асуудлыг хэлэлцсэнтэй холбогдуулан аливаа томилгоо хийхийн өмнө нийтийн сонсгол заавал зохион байгуулж байх тухай санал, санаачилгыг зарим гишүүд гаргасан. Саналаа ажил хэрэг болгох талаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх эрх гишүүдэд нээлттэй байгаа гэдгийг сануулъя. Төрийг удирдах үйл хэрэгт иргэдийг оролцуулах, иргэний мэдэх эрхийг хангахад нийтийн сонсгол, зөвлөлдөх санал асуулга чухал ач холбогдолтой. Бидний зорьж буй парламентын шинэчлэлийн нэг үндсэн зорилго нь иргэдийн оролцоог хууль боловсруулах, хэлэлцэх, батлах үйл явцад хангахад оршиж байгаа билээ. Та бид “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй”, “Ардын ухаанаас төрийн ухаан төрнө” гэсэн онч мэргэн үг бийг санаж, сонгогч иргэдээ төлөөлөн төрийг түшиж яваа гэдгээ ямагт ухамсарлаж байх учиртай. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Ардчилсан Үндсэн хуулийн амин сүнс нь хүний эрхийг хангах явдал мөн. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл нь хүний эрхийг хамгаалахын тулд харилцан бие биедээ хяналт тавьж байх учиртай. Үүнийг Үндсэн хуулийн хяналт тэнцэл гэдэг. Ийм ч учраас үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж, монгол хүний амьд явах эрхэд халдаж байгаа аливаа үйлдлийг таслан зогсоож, хууль шүүхийн байгууллагад, цаашлаад төрд итгэх ард түмний итгэлийг сэргээх нь шударга ёсны төлөөх иргэдийн хүсэмжлэлд хариулт өгөх нэг үндсэн нөхцөл мөн гэж үзэж байна. Монгол Улсын, монгол хүний язгуур эрх ашгийг зөрчиж байгаа хэнд ч, тэр тусмаа хууль, шүүхийн байгууллагын ажилтанд хуулийн хийгээд өөр ямар нэг хамгаалалт дархлаа байх ёсгүй гэж үзэж байна. Хуулийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй байж, хууль зөрчсөн хэн ч хариуцлага хүлээдэг байх нь эрх зүйт төрийн мөн чанар билээ. Эрхэм гишүүд ээ, Ээлжит бус чуулган өндөрлөж байгаа ч ээлжит чуулган хэдхэн хоногийн дараа эхэлнэ. Тиймээс чуулганы бэлтгэлийг сайтар хангахад өнөөдрөөс эхлэн онцгой анхаарах хэрэгтэй байна. Хэлэлцэн шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай олон чухал хуулиуд биднийг хүлээж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс эхлээд Улсын Их Хурлын болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Хөдөлмөрийн тухай, Өмгөөллийн тухай гэх мэт хуулиудын өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw