21 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 12.Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар: Захиргааны ерөнхий хуульд захиргааны актыг түдгэлзүүлэхгүй байх нөхцөлийг тусгахдаа зөвхөн албан татвар гэж заасан нь төлбөр, хураамжийг орхигдуулсан байна. Иймд хууль хоорондын уялдааг хангах зорилгоор түдгэлзүүлж болохгүй захиргааны актад албан татвар, төлбөр, хураамж хамаарахаар өөрчилсөн. 13.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар: Ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг шууд бусаар борлуулахад татвар ногдуулахтай холбоотойгоор Татварын ерөнхий хуульд эцсийн эзэмшигчийн тодорхойлолтыг тусгаж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар зохицуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиас ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг хасах өөрчлөлтийг тусган баталлаа. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ё.Энхсайхан Утас: 262946, 88110979 АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталлаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль 2006 онд батлагдсанаас хойш 12 жилийн дотор манай улсын эдийн засаг, санхүүгийн орчин эрс өөрчлөгдөж олон улсын бизнесийн харилцаанд улам бүр татагдан орж, үндэстэн дамнасан компаниудын үйл ажиллагаа идэвхжсэн. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтуудыг хэрэгжүүлэх, бизнесийн өрсөлдөхүйц, таатай орчин бүрдүүлэх, олон улсын татварын шинэлэг зарчмуудыг өөрийн орны нөхцөлд нийцүүлэн нэвтрүүлэх, сүүлийн үед гарч байгаа татвараас зайлсхийх явдлаас дотоодын татварын бааз суурийг хамгаалах, татварын бааз суурийг цаашид өргөжүүлэх, түүнчлэн хуулийг нэг мөр ойлгох, хийдэл, зөрчлийг арилгах, энгийн хялбар байх хэрэгцээ шаардлагад үндэслэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Хууль нь 8 бүлэг, 32 зүйлтэй. Аж ахуйн нэгжийн шинэчилсэн найруулгаар баталсан хуульд бодлогын шинжтэй дараах онцлог зохицуулалтыг хуульд тусган баталлаа.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw