Чуулганы танилцуулга

13 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.3.Эрх зүйн шинжилгээний албаны ажлын талаарх мэдээлэл Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх тов тогтоолгохоор ирүүлсэн 8 хууль, тогтоолын /хууль, Улсын Их Хурлын тогтоол/ бүрдлийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хянаж, Тамгын газрын удирдлагад танилцуулсан бөгөөд 6 хууль, 2 тогтоолыг энэ хуульд заасан шаардлага хангуулахаар хууль санаачлагчид албан бичгээр буцаасан. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 169 дүгээр захирамжаар баталсан “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулга хянах журам”-ын дагуу Улсын Их Хурлаас баталсан 37 хууль, Улсын Их Хурлын 4 тогтоолын эцсийн найруулгыг хянаж, тухайн хууль, тогтоолын агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр нэр томьёо, үг хэллэгийг жигдлэх, найруулгын болон дэс дараалал, бүтцийн зэрэг хууль зүйн техникийн шинжтэй засварыг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд бие даасан 6 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулсан 28 хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай 3 хууль, Улсын Их Хурлын 4 тогтоол, төрийн мэдээлэл эмхэтгэлийн хяналтын эх хувийг Эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэн авч, хөдөлгөөн, өөрчлөлтийг цахим болон хяналтын хувьд бүрэн хийж гүйцэтгэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2 зарлиг, Үндсэн хуулийн цэцийн 1 дүгнэлт, Үндсэн хуулийн цэцийн 2 тогтоол, Төрийн мэдээлэл эмхэтгэл 5, Засгийн газрын 2 тогтоолыг мэдээллийн нэгдсэн цахим санд зохих өөрчлөлтийг хийж, бүртгэж авсан болно. Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль тогтоомжийн санд байгаа хууль тогтоомж, бусад эрх зүйн актаар Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурал дахь намын бүлгийн хүсэлт, түүнчлэн Тамгын газрын удирдлага, байнгын хороодын ажлын алба, Тамгын газрын ахлах зөвлөх, зөвлөх, референт, нарийн бичгийн дарга нарт 18 нэр төрлийн лавлагаа мэдээллээр үйлчилжээ. 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн 4 төслүүдийг бүртгэж, хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэгт орсон огноо, ажлын хэсэг байгуулсан эсэхийг тухай бүр тэмдэглэж, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлд танилцуулсан. Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсэг, Байнгын болон дэд хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарийн төслийг 3 удаа бэлтгэж, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаас баталсан хуваарийг тухай бүр нь дотоод сүлжээ болон parliament.mn цахим хуудаст байршуулж ажилласан. ЭРХ ЗҮЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw