Чуулганы танилцуулга

19 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 7 дугаар зүйлд нэмж тусган, улмаар эдгээр татварын хувь, хэмжээг Улсын Их Хурлаас тусгайлан эрх олгосон тохиолдолд Засгийн газар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж болох харилцааг нэмж тусгасан. 14.Татварын алба татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн, эсхүл татварын албаны санаачилгаар татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зөвлөмж гаргах асуудлыг нэмж тусгалаа. Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Хоёр. ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ХАМТ БАТЛАГДСАН ХУУЛИУДЫН ТАЛААР: 1.Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн талаар: Татварын давуу эрхийн зарчим, зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор татан буугдаж байгаа хуулийн этгээдээс төлбөр гаргуулах дараалалд өөрчлөлт оруулан бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулах төлбөрийн дараа татварын өрийг барагдуулахаар нэмэлт оруулсан. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн талаар: Татварын алба татвар хураах, өр барагдуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн лавлагаа гаргуулах, баримт бичиг гэрчлүүлэх, баталгаажуулах, барьцааны бүртгэл хийлгэхэд шаардлагатай улсын тэмдэгтийн хураамжийн зардлыг чөлөөлөхөөр нэмэлт оруулсан. 3.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн талаар: Тусгай зөвшөөрлийг татварын өрөө төлөхгүй удаа дараа зайлсхийсэн тохиолдолд татварын албаны хүсэлтийг үндэслэн түр хугацаагаар түдгэлзүүлэхээр нэмэлт оруулсан. Энэ нь татварын өрийг барагдуулах, тухайн татвар төлөгчийг татвар төлөх хөшүүрэг болгох зохицуулалт юм. 4.Дампуурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн талаар: Татварын давуу эрхийн зарчим, зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор хуульд хэрэг гүйцэтгэгч хариуцагч буюу дампуурсан этгээдийн мөнгөн хөрөнгийг татварын өрийг барагдуулсны дараа бусад нэхэмжлэгчид хуваарилахаар нэмэлт оруулсан. 5.Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын талаар: Татварын ерөнхий хуулиар татварын зорилгоор бусад улстай мэдээлэл харилцан солилцохоор банк, санхүүгийн байгууллагын мэдээллийг авдаг байх эрх зүйн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw