Чуулганы танилцуулга

1 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Албан хэрэгцээнд МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА /2019.07.05-2019.09.30/ УЛААНБААТАР ХОТ 2019 ОН

2 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга АГУУЛГА Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын 2019 оны ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үг ........................................................ 4 НЭГ. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы үйл ажиллагааны нэгдсэн тойм .................................................................................................. 6 ХОЁР. Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа..................................... 8 2.1. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны талаарх мэдээлэл .................................................................................... 8 2.2. Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл ..................... 9 2.3. Эрх зүйн шинжилгээний албаны ажлын талаарх мэдээлэл .................. 17 ГУРАВ. Улсын Их Хурлын мэдээлэл, судалгаа, сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаа.................................................... 18 3.1. Мэдээлэл, сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаа .......................................................................................... 18 3.2. Мэдээллийн технологи, техник ашиглалтын мэдээ ............................... 21 3.3. Судалгаа шинжилгээ, мэдээлэл, лавлагаа ............................................. 24 ДӨРӨВ. Улсын Их Хурлын гадаад харилцаа, хамтын ажиллагаа..................... 26 4.1. Дотоодод хэрэгжүүлсэн арга хэмжээ ...................................................... 26 4.2. Гадаадад хэрэгжүүлсэн арга хэмжээ ...................................................... 28 ТАВ. Хавсралтууд Хавсралт 1. Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганаар баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын жагсаалт .............................................. 30 Хавсралт 2. Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганаар баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга.......................................... 31 А) Төрийн байгуулалтын болон хууль зүйн чиглэлээр 1. “Ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга........................................................................... 31 2. “Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга............................................ 32 Б) Аюулгүй байдал, олон улсын гэрээ, конвенцийн чиглэлээр 1. Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга.................................................................................. 33 2. Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга.......... 35 3. “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн танилцуулга......................................................... 36 4. Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга.................................................................................. 37 5. Ноот бичиг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга..................... 38

3 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хавсралт 3. Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы үйл ажиллагаатай холбоотой статистик мэдээ ............................................. 39 Хавсралт 4. Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд гүйцэтгэсэн судалгааны ажлын жагсаалт ...................................................... 58 Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 2019 оны ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үг ........................................................ 60 Товчилсон үгийн жагсаалт .......................................................................................... 62

4 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР 2019 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын хаврын чуулган өндөрлөж байгаа ч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг тасралтгүй үргэлжлэх ёстой учраас ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна. Монгол Улсад нар хур тэгширсэн дэлгэр зун ирж, Үндэсний их баяр наадам удахгүй болох гэж байна. Монголыг Монгол гэж харагдуулдаг үндэсний уламжлалт зан үйл, баяр ёслолоо бид өргөн дэлгэр тэмдэглэх учиртай ч ард түмний төлөөлөл, даруухнаар хэлбэл, төрийн зарц Та бидэнд чуулганаа завсарлуулах эрх алга аа. Учир нь та бид түүхэн үүрэг гүйцэтгэж байна. Ард түмнийхээ хүсэл, зорилго, нийгмийнхээ захиалгыг биелүүлэх нь олон түмнээ төлөөлөн төрийн эрхийг барилцаж байгаа Та бидний журамт үүрэг юм. Ардчилсан Үндсэн хууль түүхэн үүргээ гүйцэтгэж, бахархам амжилт ололтыг авчирсан. Алдаа оноо нь ч ил байна аа. Засаж сайжруулах гэдэг дээр маргаж байгаа хүн алга. Товчхон хэлбэл, эмх замбараагүй өнөөгийн нийгмийг цэгцлэх цаг болсонтой бараг хүн болгон санал нийлж байна. Энэ бол боломж, Монголын ард түмний түүхэн сонголт юм. Цэгцэлж хэрвээ чадвал цэгцрэх хөдөлгөөн хөгжил дэвшилд хүргэнэ. Үүний төлөө бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эхлүүлсэн. Бидэнд буцах зам байхгүй. Хэрвээ зорьсноосоо буцвал, түүхэн боломжийг алдвал эс үйлдлийнхээ төлөө бид түүхийн өмнө хариуцлага хүлээх болно. Ингэж бодож хичээн зүтгэх учиртай. Энэ эрхэм үйл хэргийг зөв, сайнаар гүйцэлдүүлэхийн төлөө мэдлэг боловсрол, туршлага чадвар буй бүхнээ дайчлах ёстой гэсэн итгэл үнэмшил Монгол Улсын Их Хурлын гишүүд, төрийн түшээ та бүхэнд байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Гурван парламент дамжуулан, 10 жил ярьсан асуудлыг одоо шийдэх цаг мөч иржээ. Хорин долоон жилд арван гурван Засгийн газар сольж, тогтворгүй, хариуцлагагүй төр, тогтолцоо нь гажуудсан нийгмийг бүрдүүлсэн алдаагаа ухааран, цэгцлэх цаг болсон гэж үзэж байна. Байгалийн асар их баялгийн үр шим ард түмэндээ наалдаагүйн бурууг ч засах ёстой. Бид энэхүү нэмэлт, өөрчлөлтийг эхлүүлэхдээ олон түмний санал бодлыг сонсож, уулзалт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан. Ард иргэдээс ирсэн саналыг хэлэлцүүлгийн явцад судалж, анхаарах ёстой. Улс төрийн 15 нам дэмжиж, эв санааны нэгдлээ илэрхийлж, саналаа ирүүлж байна. Тухайлбал, МАХН-аас байгалийн баялаг нь ард түмний дундын өмч гэсэн заалт оруулъя, 6.1, 6.2 дээр хүн бүрийн мэдэх эрхийг хангая гэсэн саналаа илэрхийлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ардчилсан намаас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулах саналаа ирүүлж, асуудалд ажил хэрэгчээр хандана гэдэгт итгэлтэй байна.

5 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Ард иргэдээс ирүүлсэн санал, Улсын Их Хурлын гишүүдийн тойрогтоо ажиллах үеэр тэдний илэрхийлсэн саналуудыг цэгцлэхийн тулд Ажлын хэсэг хуралдаж, Байнгын хороодоор хэлэлцүүлж, Төрийн байгуулалтын байнгын хороон дээр санал хураахад бэлэн болоод байна. Энэ хүрээнд Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах эрх зүйн орчныг бий болгох, давхар дээлийг тайлах асуудлыг нэг мөр шийдэж, төр засгийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, дээр дурдсан байгалийн баялаг ард түмний өмч бөгөөд тэдний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэдэг заалтыг тодруулж, Баялгийн сан бүрдүүлж ашигладаг олон улсын жишиг, туршлагыг харгалзан тусгахыг олон нийт хүлээж байна. Энэ талаар тодорхой хэлэлцүүлэг, мэтгэлцээнүүд явагдах учиртай. Мөн нутгийн удирдлагын тогтолцоо, хот, дүүргийн статусыг илүү тодорхой болгох саналууд судлаач, эрдэмтэн, ард түмнээс олноор ирж байгааг хэлэлцүүлгийн явцад онцгой анхаарах учиртай. Энэ мэт цэгцлэх зүйл бидэнд их байна. Цэгцэлж чадах хүч, ухаан монголчуудад Улсын Их Хурлын гишүүд Та бүхэнд бий. Байгаа боломж, чадавхиа сайн ашиглаж чадах юм бол цэгцрэх хөдөлгөөн Монгол Улсыг хөгжил дэвшилд хүргэнэ ээ. Эрхэм гишүүд ээ, Цэгцлэх цаг, цэгцрэх сонголт та бидэнд ногдоод байна. Тиймээс зорилго, эрмэлзлээ нэгтгэж, үндэсний эв нэгдэл, ойлголцол зөвшилцлийн Тунхаг болсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нэн хариуцлагатай хандахыг, зорьсон үйлсээ эрхэм сайнаар бүтээхийг Та бүхэндээ хандан уриалж байна. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье.

6 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга НЭГ. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулган 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажлын 69 өдөр үргэлжилсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан 2019 оны 7 дугаар сард 3 удаа 2 цаг 47 минут, 8 дугаар сард 3 удаа 19 цаг 33 минут, 9 дүгээр сард 8 удаа 30 цаг 32 минут, нийт 14 удаа, 52 цаг 52 минут хуралдсан бөгөөд нийт 23 асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргасан байна. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдааны явцын талаар нийт 124 хуудас товч тэмдэглэлийг хөтөлж, 819 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс буулгажээ. Мөн Байнгын хороодын хуралдааны явцын талаар 124 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 444 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг, Ажлын дэд хэсгийн хуралдааны явцын талаар 962 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс тус тус буулгасан. Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай 5 хууль, Улсын Их Хурлын 6 тогтоолыг тус тус хэлэлцэн баталсан. 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд Улсын Их Хурлаар хэлэлцэн баталж буй хууль, тогтоолын төсөлд холбогдох нийт 10 судалгааны ажлыг Улсын Их Хурлын дарга, гишүүд, Байнгын хороод, Тамгын газрын захиалгаар хийж гүйцэтгэв. Гадаад арга хэмжээтэй холбоотой Улсын Их Хурлын даргын 16 захирамж гарч, Улсын Их Хурлын даргаас гадаад улсын парламентын дарга нарт 14 илгээлт, захидал, Улсын Их Хурлын дэд дарга, гишүүдээс гадаад улсын парламентын дэд дарга, гишүүдэд 8 захидал, илгээлтийг тус тус хүргүүлжээ. Ээлжит бус чуулганы хугацаанд Тамгын газрын албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр нийт 3 удаа сургалт зохион байгуулж мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлсэн. Улсын Их Хурлын Номын сан нийт 80 хэрэглэгчид 218 ширхэг ном гэрээр олгож, давхардсан тоогоор 280 гаруй уншигчид уншлагын танхимаар үйлчиллээ. Мөн Үндсэн хуультай холбоотой номуудыг шилэн хоргонд байршуулан танилцуулсан бөгөөд Үндсэн хуулийн асуудлаар тогтмол хэвлэлийн номзүйн лавлагаа 3 удаа гаргаж дотоод сүлжээ болон Улсын Их Хурлын гишүүдийн Ipad-д байршуулан сурталчлав. Улсын Их Хуралд 938, Тамгын газарт 1145 албан бичиг ирснийг бүртгэн, холбогдох ажилтанд шилжүүлж, шийдвэрлэлтэд хяналт тавьсан бөгөөд гадны байгууллага иргэнд явуулах Улсын Их Хурлын 2665, Тамгын газрын 323 албан бичгийг бүртгэж, албажуулан холбогдох хаягийн дагуу илгээлээ. Тайлант хугацаанд Улсын Их Хурал болон Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой 99 боть буюу 17006 хуудас баримтыг архивт хүлээн авсан бөгөөд архивын баримтаас 231 хэрэглэгчид 5020 хуудас лавлагаа хуулбар олгож, 141 хадгаламжийн нэгжийг албан хэрэгцээнд түр ашиглуулсан байна. Олон нийттэй харилцах үйл ажиллагааны хүрээнд Улсын Их Хурлын гишүүд болон иргэд, байгууллагаас ирүүлсэн 120 хүсэлтийн дагуу гадаад, дотоодын 4177 зочныг Төрийн ордон, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцуулах ажлыг зохион байгуулав. Ээлжит бус чуулганы хугацаанд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 12 дугаарыг хэвлэж захиалагч, уншигчдад хүргүүлэв. Мөн facebook.com, twitter.com олон нийтийн сүлжээн дэх Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсаар нийт 942 мэдээ, мэдээллийг түгээсэн байна.

7 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Мэдээлэл технологийн чиглэлээр 14 удаагийн нэгдсэн хуралдаан, 17 удаагийн Байнгын хороодын хуралдаан, 42 удаагийн Улсын Их Хурал дахь намын бүлгийн мэдээлэл, ажлын хэсэг, сургалт семинар, мэдээллийн цаг, уулзалтын дүрс бичлэгийг хийсэн байна. Хуралдааны бүх дүрс бичлэгүүдийг хөрвүүлэн компьютерийн дотоод сүлжээний сервер компьютерт байршуулан хэрэглэгчид ашиглах боломжийг бүрдүүлсэн. Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn цахим хуудасны мэдээллийн санд нийт 452 мэдээ, мэдээлэл шинээр нэмэгдэн орсон бол Улсын Их Хурлын гишүүдийн цахим хуудсуудад нийт 36 мэдээ, мэдээлэл шинээр орсон байна. Өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн 12 төслийг forum.parliament.mn дэд цахим хуудсанд цаг тухайд нь байршуулан иргэд сонгогчдод шуурхай түгээж, онлайн хэлэлцүүлэг зохион байгууллаа. УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР Aguzubillahiminashaitannirajimbissmillahorahmanirahim

8 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга ХОЁР. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны талаарх мэдээлэл Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулган 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажлын 69 өдөр үргэлжилсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан 2019 оны 7 дугаар сард 3 удаа 2 цаг 47 минут, 8 дугаар сард 3 удаа 19 цаг 33 минут, 9 дүгээр сард 8 удаа 30 цаг 32 минут, нийт 14 удаа, 52 цаг 52 минут хуралдсан бөгөөд нийт 23 асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргасан байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс хууль санаачлагч, ажлын хэсгийн гишүүдэд 88 удаа асуулт тавьж, хариулт авчээ. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг /8/, Б.Баттөмөр /7/, Б.Бат-Эрдэнэ /7/, М.Билэгт /6/, Х.Болорчулуун /6/, Д.Оюунхорол /5/, Г.Тэмүүлэн /5/ нар хамгийн олон удаа асуулт тавьсан байна. Улсын Их Хурлын гишүүд 372 удаа, 35 цаг 01 минут үг хэлснээс Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү /215/, Д.Лүндээжанцан /121/, Д.Тэрбишдагва /115/, Б.Бат-Эрдэнэ /102/, Ж.Батзандан /87/, Л.Болд /84/, Ц.Мөнх-Оргил /76/, С.Бямбацогт /75/, Д.Эрдэнэбат /74/, С.Чинзориг /68/, Ц.Даваасүрэн /67/, М.Билэгт /62/, Ж.Мөнхбат /56/ нар хамгийн олон минут үг хэлжээ. Чуулганы хугацаанд Байнгын хороодын 17 удаагийн хуралдаанаар 34 асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргасан. Байнгын хороодын 17 удаагийн, 25 цаг 25 минутын хуралдааны явцын талаар 124 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 444 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг, Ажлын дэд хэсгийн 19 удаагийн, 62 цаг 29 минутын хуралдааны явцын талаар 962 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс тус тус буулгасан. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдааны явцын талаар нийт 124 хуудас товч тэмдэглэлийг хөтөлж, 819 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс буулгажээ. ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭЛТЭС

9 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.2.Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл Улсын Их Хурлын Байнгын хороод 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд давхардсан тоогоор 17 удаа хуралдаж, хууль, тогтоолын төсөл /давхардсан тоогоор/ 17 удаа хэлэлцэж, Байнгын хорооны 28 санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ. Байнгын хороод иргэний 147 өргөдөл, гомдол хүлээн авснаас түүний 102 нь хариу өгч шийдвэрлэгдсэн бол албан байгууллага, аж ахуйн нэгжээс 180 албан бичиг ирүүлснийг хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, 147 албан бичигт хариу өгсөн байна. Нэг. АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд 2 удаа хуралдаж, 10 асуудлыг хэлэлцсэн бөгөөд үүнээс Байнгын хорооны хуралдаанаар зөвшилцөх асуудал 5, соёрхон батлах хуулийн төсөл 5 хэлэлцэн 10 санал, дүгнэлт гаргасан. 2019 оны ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай, Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Экспортын зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай, БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн протокол болон “БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУын Засгийн газар хоорондын ноот бичгийг соёрхон батлах тухай хуулиудыг батлууллаа. Түүнчлэн “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай” Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээний төсөл, “Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”- ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн төсөл, “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах Зээлийн гэрээний төслүүдийг зөвшилцөж, хэлэлцсэн тухай Байнгын хорооны хуралдааны тэмдэглэл болон санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлсэн. Тайлангийн хугацаанд Байнгын хорооны дарга болон гишүүд гадаадын зочид төлөөлөгчидтэй 2 удаа уулзсан. Тухайлбал, 2019 оны 7 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоптай уулзалт хийсэн.

10 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Тайлангийн хугацаанд нийт 588 хуудас бүхий 21 өргөдөл, хүсэлт, албан бичиг ирүүлснийг тухай бүрд нь шийдвэрлэн, хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүллээ. Байнгын хорооноос Засгийн газар, яам, бусад байгууллагад нийт 11 албан бичгийг хүргүүлсэн. Байнгын хорооноос хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон бусад материал нийт 637 хуудас бүхий, 72672 хуудас материалыг олшруулан тараасан. Хоёр. БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРОО Тус Байнгын хороо 2019 оны хаврын ээлжит бус чуулганы хугацаанд 1 хэлэлцүүлэг, 2 уулзалт, ярилцлага хийж, сайжруулсан түлшний үйлдвэр, борлуулалтын цэгийн үйл ажиллагаатай танилцсан. Байнгын хороонд нийт 17 албан бичиг ирснээс 13 албан бичигт хариу өгч шийдвэрлэсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй уялдуулах, иргэд, олон нийтийн санал бодлыг сонсох зорилготой “Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг тус Байнгын хорооны ажлын алба Эдийн засгийн байнгын хорооны ажлын албатай хамтран 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүд, дэд ажлын хэсгийн гишүүд, улс төрийн нам, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 168 хүн оролцсон. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун Монгол Улсад суугаа Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны дэд тэргүүн, ноён Грегори Мэй тэргүүтэй төлөөлөгчдийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав. Уулзалтаар хөдөө аж ахуйн салбарын биотехнологийн хөгжил, бодлого чиглэл, хууль, эрх зүйн орчны талаар ярилцаж, санал бодлоо солилцсон. 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Дашмягмаржав, Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд нарын холбогдох албан тушаалтнуудтай хүнсний ногооны импорт, хилийн хорио цээр, хяналтын асуудлаар уулзаж санал бодлоо солилцов. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2.5 дахь заалтын дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун болон ажлын албаны ажилтнууд, хэвлэл мэдээллийн ажилтнуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2019 оны 09 дүгээр сарын 07-09-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн Хонгор сум, Сэлэнгэ аймгийн Баянгол, Баруунбүрэн, Хушаат сумын газар тариалангийн бүс нутагт үр тариа, буудай, сонгино тариалалт, хураалтын нөхцөл байдалтай танилцсан. Ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн үйл ажиллагаа, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Баруунхараа өгөөж” ХХК, Хушаат сумын “Голланд сонгино” ХХК, Баруунбүрэн сумын “Ивэн түрүү” ХХК-ийн тариалангийн талбайн нөхцөл байдалтай тус тус танилцсан. Улсын Их Хурлын даргын 2017 оны 212, 2019 оны 81 дүгээр захирамжаар байгуулагдсан Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал дүгнэлт гаргах, Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын

11 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга гишүүн М.Оюунчимэг, ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Өргөдлийн байнгын хорооны ажлын албаны албан хаагчид, холбогдох албан тушаалтнуудын хамт 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан түлшний үйлдвэр, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн сайжруулсан түлшний борлуулалтын цэгийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдийн түлшний талаарх саналыг сонсож, холбогдох мэдээллийг өгч ажиллалаа. Гурав. НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРОО Байнгын хороонд хуваарилсан хууль, тогтоолын төслийн эх хувиуд, санал, дүгнэлт болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам болон Улсын Их Хурлын гишүүнээс өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг цахим парламент /intra.parliament.mn/, хөдөлгөөнт төхөөрөмжид суурилсан myparliament аппликейшн /ipad/-д цаг хугацаанд нь тогтмол оруулж ажиллалаа. Тус Байнгын хороо холбогдох яам, харьяа газартай хамтран дараах уулзалт, арга хэмжээнүүд зохион байгууллаа. Үүнд: - Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, номхон далайн бүсийн IV конгресст илтгэл тавьсан. - Япон улсын Нагояа их сургуулийн профессор, Нобелийн шагналт, эрдэмтэн Рёожи Ноёориотой уулзалт хийсэн. Байнгын хороонд хандаж төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд, иргэдээс нийт 15 албан бичиг ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэж, албан бичгийн хариуг холбогдох байгууллага, иргэдэд хуулийн хугацаанд хүргүүлсэн. Тайлангийн хугацаанд тус Байнгын хорооноос хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон холбогдох бусад материалыг 82 удаа олшруулж, Улсын Их Хурлын гишүүд, холбогдох албан тушаалтанд өгсөн болно. Дөрөв. ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороо нийт 10 удаа хуралдлаа. Тайлангийн хугацаанд Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл 2, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 4 тус тус хэлэлцэж, 7 санал, дүгнэлт гаргалаа. Түүнчлэн Улсын Их Хурлын даргын захирамжийн төсөл 3 боловсруулж, албажуулсан. Байнгын хороонд байгууллага, иргэдээс 11 өргөдөл, 18 албан бичиг ирж, асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж, хариуг өгсөн болно. Байнгын хорооноос 21 албан бичиг явуулсан. Ээлжит бус чуулганы хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг 6 удаа, тус ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх 6 дэд ажлын хэсэг нийт 100 гаруй удаа хуралдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг

12 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга бүхий ажлын хэсэг, Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан Ард нийтийн санал асуулга явуулах хугацаа, зардал, зохион байгуулалтын асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон улс төрийн намуудтай зөвшилцөж, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг тус тус шинээр байгуулагдаж нийт 8 удаа хуралдсан. Мөн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсэг 3 удаа хуралдлаа. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Тайлангийн хугацаанд Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаатай холбогдуулан 2019 оны 7 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд бүлэг тус бүрээр 5 хэлэлцүүлэг зохион байгууллаа. 2.Бусад ажлын талаар 2019 оны 7-8 дугаар саруудад 21 аймаг, нийслэлийн хэмжээнд орон нутгийн иргэд, сонгогчидтой уулзан, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл өгч, санал бодлыг нь сонсох ажлыг Улсын Их Хурлын гишүүд болон Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран зохион байгуулав. Тав. ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо 1 удаа хуралдаж, төслийн зөвшилцөх 4 асуудал хэлэлцэж санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороонд хүргүүлэв. Тайлангийн хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангаж батлуулах, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагааны болон аудитын тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх, санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон зээлийн гэрээний төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороонд хүргүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласан болно. 1. Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо Хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцэж, санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороонд хүргүүллээ. Үүнд: 1.Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн зөвшилцөх төслийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хэлэлцэж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн.

13 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2. “Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөр”-ийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн зөвшилцөх асуудлыг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хэлэлцэж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн. 3.“Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах Зээлийн гэрээний төслүүдийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хэлэлцэж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн. 4.Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хэлэлцэж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн. 2.Бусад ажлын талаар Байнгын хороонд хандаж төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд, иргэдээс нийт 28 албан бичиг ирүүлснийг тухай бүр шийдвэрлэж, хариуг нь холбогдох байгууллага, иргэдэд хүргүүлж нийт 19 албан бичгийн хариу явуулсан. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн 6 төсөл болон анхны хэлэлцүүлгийн 4 санал дүгнэлт, холбогдох байгууллагын 5 тайлан, мэдээллийг Улсын Их Хурлын цахим хуудас, дотоод сүлжээнд байршуулсан. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд 444 хуудас баримт бичгийг олшруулан хувилж, нийт 12382 хуудас материал, 8370 хуудас бүхий эмхэтгэлийг Улсын Их Хурлын гишүүд болон холбогдох албан тушаалтнуудад тараасан. Зургаа. ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, зохион байгууллаа. 1.Хууль, тогтоолын хэлэлцүүлгийн талаар Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. 2.Бусад ажлын талаар 1.Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй уялдуулах ажлын хүрээнд төрийн байгууллага, улс төрийн нам, олон нийтийн байгууллага, иргэд, эрдэмтэн судлаачдын санаа бодлыг сонсох зорилгоор

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw