Чуулганы танилцуулга

15 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 5.“Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах Зээлийн гэрээний төслүүдийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хэлэлцэж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн; 6.Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хэлэлцэж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн. 2.Бусад ажлын талаар Төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд, иргэдээс нийт 20 албан бичиг Байнгын хороонд ирүүлснийг тухай бүр шийдвэрлэж, нийт 26 албан бичгийн хариуг хүргүүлсэн. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаарх 6 санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын цахим хуудас, дотоод сүлжээнд байршуулсан. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд 1192 хуудас баримт бичгийг хувилан олшруулж, нийт 2385 хуудас материалыг Улсын Их Хурлын гишүүд болон холбогдох албан тушаалтнуудад тараасан. Найм. ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хуралд 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд 1159 иргэнээс 2263 хуудас бүхий 616 өргөдөл /Нийслэлийн иргэдээс 279 буюу 45,3 хувь, хөдөө орон нутгийн иргэдээс 270 буюу 43,8 хувь, 67 буюу 10,9 хувь нь тодорхой хаяг бичигдээгүй/ ирүүлсэн байна. Үүнээс 68 буюу 11 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 486 буюу 78.9 хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байна. Улсын Их Хурлын гишүүний гарт нь хаягласан өргөдөл 62 байна. Өргөдлийн байнгын хороонд хандаж тайлант хугацаанд 115 өргөдөл ирүүлсэн байна. Нийт 76 өргөдлийг шийдвэрлэж, 39 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна. Тайлант хугацаанд Өргөдлийн байнгын хорооноос 57 албан бичиг явуулж, 32 албан бичиг хүлээн авч шийдвэрлэсэн. Иргэдээс Улсын Их Хуралд өргөдөл гаргах боломжийг бүрдүүлэх, хөнгөвчлөх, төрийн байгууллагуудын өргөдөл шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, олон нийтэд нээлттэй, ил тод байх, иргэдээс өргөдөл шийдвэрлэлтийн ажиллагаанд хяналт тавих, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжийг бүрдүүлсэн Өргөдлийн байнгын хорооны мэдээллийн удирдлагын систем буюу вебсайт, дотоод программ хангамжийн системийг хөгжүүлж байна. Байнгын хорооны үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон urgudul.parliament.mn, www.facebook.com/Urgudliin.baingiin.khoroo, www.twitter.com/Urgudul1 цахим хуудсаар дамжуулан олон нийтэд сурталчилж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw