19 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга болон тэмдэглэлт үйл явдал, Тамгын газрын үйл ажиллагааны талаарх 35 видео мэдээ бэлтгэж parliament.mn цахим хуудаст байршуулахын зэрэгцээ youtube.com, twitter.com, facebook.com сүлжээгээр олон нийтэд түгээв. Улсын Их Хурал, түүний Тамгын газрын албан ёсны мэдээ мэдээллийг түгээх сувгийг өргөжүүлэх зорилгоор дээрх нэвтрүүлгүүд, видео контентуудыг Тамгын газрын дотоод сүлжээний “ParliamentTV”-ээр өдөр тутам түгээсэн. Улсын Их Хурлын Байнгын хороод, Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан 12 удаагийн хэвлэлийн бага хуралд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг өргөнөөр оролцуулах ажлыг тухай бүрт нь зохион байгуулж ажиллав. Эдгээрийг Улсын Их Хурлын facebook.com сүлжээн дэх албан ёсны хаягаар шууд дамжуулан, мэдээллийг албан ёсны эх сурвалжаас иргэдэд шуурхай хүргэж ажиллалаа. Мөн хэвлэлийн бага хурлын мэдээллийг текст, фото, видео хэлбэрээр бэлтгэн, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүргүүлж, иргэд, олон нийтэд мэдээллийг хүртээмжтэйгээр түгээх ажлыг зохион байгууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.10-т “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх бөгөөд түүнийг албан ёсны эх гэж үзнэ” хэмээн заасан байдаг. Ээлжит бус чуулганы хугацаанд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 12 дугаарыг хэвлэж захиалагч, уншигчдад хүргүүлэв. Эмхэтгэлийн дээрх дугааруудын тойм, танилцуулгыг бэлтгэн parliament.mn цахим хуудас болон олон нийтийн сүлжээнд байршуулав. Үүний зэрэгцээ дугаар бүрийн PDF хувилбарыг тухай бүрт parliament.mn сайт болон “ТМ” аппликейшнд нийтлэн, хууль тогтоомжийн албан ёсны эхийг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй хэлбэрээр шуурхай түгээлээ. Эмхэтгэлийн видео шторкийг бэлтгэн олон нийтийн сүлжээ болон хэлтсээс бэлтгэдэг нэвтрүүлгээр дамжуулан олон нийтэд хүргэн ажиллалаа. Эмхэтгэлийн 12 дугаарт Монгол Улсын хууль 24, Улсын Их Хурлын тогтоол 11, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 9, Засгийн газрын тогтоол 21, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1 нийтэлжээ. Төрийн албаны зөвлөлтэй хамтран гаргасан “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тусгай дугаарын 2 ботийг Төрийн албаны зөвлөлөөс тавьсан хүсэлтийн дагуу дахин хэвлэж хүргүүлэв. Мөн Татварын ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль / Шинэчилсэн найруулга/, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/, эдгээр хуулиудтай хамт батлагдан гарсан нийт 32 хуулийг багтаасан Тусгай дугаарыг гаргалаа. Олон нийтийн сүлжээн дэх Улсын Их Хурлын албан ёсны хуудсуудаар хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг текст, фото, видео хэлбэрээр шуурхай, хүртээмжтэйгээр олон нийтэд түгээсэн. Мөн олон нийтийн сүлжээний хэрэглэгчдэд мэдээллийг ойлгомжтой, шуурхай хүргэх зорилгоор ээлжит бус чуулганы хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчөлтийн төслийн хэлэлцүүлгийн явцын талаарх 196 видео шторк, 85 постер бэлтгэж олон нийтийн сүлжээнд байршуулан иргэдэд мэдээ, мэдээллийг шуурхай, товч хэлбэрээр түгээн ажиллав. Энэ хугацаанд facebook.com цахим сүлжээн дэх Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсаар мэдээлэл хүлээн авах хэрэглэгчийн тоо 32964 байгаа бол twitter.com сүлжээн дэх Улсын Их Хурлын албан ёсны хаягаар мэдээлэл хүлээн авч буй хэрэглэгчийн тоо 27763 болж нэмэгдсэн бөгөөд facebook.com, twitter.com олон нийтийн сүлжээн дэх албан ёсны хуудсаар нийт 942 мэдээ, мэдээллийг түгээсэн байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw