32 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга “АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХ, МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ЭХИЙГ БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын нийт гишүүний 94.8 хувь буюу гуравны хоёроос доошгүй нь Ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж үзсэн. Үүний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн 1, 2 дахь хэлэлцүүлгийг явуулсан. “Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолыг Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 248 дугаар зүйлийн 248.8 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эх нь парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах хүрээнд байгалийн баялгийг тэгш, шударгаар хуваарилах зарчим, Улсын Их Хурал хууль тогтоох байнгын ажиллагаатай байгууллага байх нөхцөлийг хангах, асуудлыг олонхиороо шийдэх ардчиллын зарчмыг хангах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах, Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох, төсвийн талаарх бүрэн эрхийг хязгаарлах, төрийн санхүү төсвийн хараат бус хяналтыг төлөвшүүлэх, хянан шалгах түр хороо байгуулах, сонгуулийн журам, хууль санаачлах хүрээ, хязгаарыг тогтоох, ард нийтийн санал асуулга болон нам, түүний санхүүжилт, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлсон заалтууд; Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүнээр хавсран ажиллахыг хязгаарлах, Засгийн газрыг эмхлэн байгуулах, Ерөнхий сайдыг огцруулах журам, Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэхийг хүсэх, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх насыг нэмэгдүүлж, бүрэн эрхийн хугацааг нэмэгдүүлэхтэй холбоотой заалтууд; Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шүүхийн ерөнхий зөвлөл, сахилгын хороо, шүүхийн үндсэн тогтолцооны талаарх заалтууд; Нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хот, тосгоны эрх зүйн үндсийг тодорхой болгох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх, нутгийн өөрөө удирдах ёсны эрх зүйн үндсийг боловсронгуй болгох заалтууд болон дагаж мөрдөх хугацаа бүхий нийт 19 зүйлийн 34 заалттайгаар батлагдсан болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Хатантуул Утас: 265504, 99110308
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw