26 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы үеэр Улсын Их Хурлын шугамаар дараах гадаад арга хэмжээ, айлчлалууд хэрэгжив. 4.1.ДОТООДОД ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ 2019.07.29-31 Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр Туркийн Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь МонголТуркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхантай уулзав. Энэхүү айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж, Турк Улс Ерөнхийлөгчийн засаглалд шилжсэнээс хойш туркийн талаас хийсэн анхны айлчлал байснаараа онцлог байв. Дипломат харилцааны түүхэн тэгш ойг тохиолдуулан Улсын Их Хурал дахь МонголТуркийн парламентын бүлгийн санаачлагаар хоёр улсад шуудангийн марк гаргасан бөгөөд энэхүү дурсгалын маркны нээлтийн ажиллагааг айлчлалын үеэр зохион байгуулав. Албан ёсны хэлэлцээний үеэр талууд хууль тогтоох байгууллагын удирдлага, парламентын бүлэг, Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг тогтмолжуулах, хоёр талын эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллахаа нотлов. Монголын талаас Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улстай хөгжүүлж буй иж бүрэн түншлэлийн харилцаандаа өндөр ач холбогдол өгч ирснийг тэмдэглэж, хоёр талын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн нягт хамтран ажиллах эрмэлзлээ нотлов. Хоёр улсын боломж, бололцоотой харьцуулахад хангалтгүй түвшинд байгаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэр дундаа хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал зэрэг сонирхсон салбарын хамтын ажиллагааг дэмжихээр талууд тохиролцлоо. Монголын талаас Дарханы арьс, шир боловсруулах цогцолбор байгуулах төслийн хүрээнд мэргэжилтэн бэлтгэх, Туркийн энэ чиглэлийн туршлагыг нэвтрүүлэх санал тавьсныг туркийн тал судлан үзэхээ илэрхийлэв. Мөн Турк Улсад хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжийг судлан үзэж, хамтран ажиллах санал тавив. Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Истанбул-Улаанбаатарын чиглэлийн шууд нислэг, Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолбор төсөл, чөлөөт бүсийн чиглэлээрх хамтын ажиллагаа, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, иргэд харилцан визгүй зорчих хугацааг 30 хоногоос 90 хоног болгох асуудлыг судлах зэрэг олон чухал сэдвээр санал солилцсон. Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн шугамаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд хамтын ажиллагааны бодит үр дүн болж байгааг талууд дурдаж, цаашид Монгол Улсын дотоодын хэрэгцээ шаардлагад нийцсэн төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ туркийн талаас илэрхийлэв. Айлчлалын хөтөлбөрийн хүрээнд Туркийн Үндэсний Их Хурлын дарга ТИКА-гийн санхүүжилтээр Монголын Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивт хэрэгжсэн төсөл, Хэлний бодлогын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw