29 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Түүнчлэн Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дэд дарга Б.Пүрэвдорж нар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Жон Хэ Сүг, Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалан Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн, Япон-Монголын парламентын бүлгийн дэд дарга Айзава Ичиро нарыг хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, тэр дундаа хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Мөн Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар “Рио Тинто” группын Зэс, очир эрдэнийн группийн захирал Арнауд Суарат, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн Грегори Мэй, Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Япон дахь Монгол Улсын соёлын элч, Кансай- Монголын соёл, спорт, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн ноён Каваүчи Широ, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Их Хурлын дарга В.А.Павлов, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг Стэнфордын их сургуулийн дэргэдэх Ахлах сургуулийн захирал Рик Соммар нарыг тус тус хүлээн авч уулзлаа. Тайлангийн хугацаанд гадаад арга хэмжээтэй холбоотой Улсын Их Хурлын даргын 16 захирамж гарч, Улсын Их Хурлын даргаас гадаад улсын парламентын дарга нарт 14 илгээлт, захидал, Улсын Их Хурлын дэд дарга, гишүүдээс гадаад улсын парламентын дэд дарга, гишүүдэд 8 захидал, илгээлтийг тус тус хүргүүлжээ. Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы үеэр хэрэгжүүлсэн айлчлал, арга хэмжээнүүд нь Улсын Их Хурал болон бусад улс орны хууль тогтоох байгууллагын хооронд тогтоосон харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, харилцан айлчлалын давтамжийг хадгалан итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны агуулга, хэлбэрийг баяжуулахад ихээхэн ач холбогдолтой боллоо. ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw