18 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга ГУРАВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ, СУДАЛГАА, СУРТАЛЧИЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.1.Мэдээлэл, сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаа Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд хууль тогтоох үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг ханган мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр дамжуулан иргэдэд бодитой, шуурхай түгээлээ. Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээлэл, чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны тойм, Улсын Их Хурлын дарга, гишүүд, Байнгын хороод, Тамгын газраас зохион байгуулсан хэвлэлийн хурал, уулзалтууд, Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааны талаарх нийт 249 текст мэдээг 747 гэрэл зургийн хамт parliament.mn цахим хуудаст байршуулав. Мөн Улсын Их Хурлын долоо хоног бүрийн үйл явдлын тойм 12 фото нийтлэл бэлтгэж parliament.mn сайтад нийтэллээ. Тайлант хугацаанд Улсын Их Хурал болон Тамгын газрын өдөр тутмын үйл ажиллагаа, Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын арга хэмжээ, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх таван цуврал хэлэлцүүлэг, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентопын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал, Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Куберагийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал зэрэг арга хэмжээний талаарх мэдээ, мэдээллийг тухай бүр шуурхай бэлтгэн иргэд, олон нийтэд түгээв. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн бүрэн эх, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын бүрэн эх, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг, Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай шийдвэр гаргах үйл ажиллагаа бүрийг тухай бүр сонин, цахим хуудас, телевиз, радио зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр тогтмол мэдээлж байв. Ээлжит бус чуулганы хугацаанд Улсын Их Хурлын долоо хоног тутмын үйл ажиллагааг тоймлон хүргэдэг “УИХ-ын цаг” тойм нэвтрүүлгийн 10 дугаар, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх улс төрийн намуудын байр суурь” нэвтрүүлэг 1, Улсын Их Хурлын даргын Баянхонгор аймагт хийсэн томилолтын нэвтрүүлэг 2 тус тус хийж 16 телевизийн эфир, олон нийтийн сүлжээгээр иргэдэд түгээсэн болно. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх таван цуврал хэлэлцүүлгийн нээлт бүрийг олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулан, тухай бүрд улс төрийн нам, иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачдын санал, хэлсэн үгс, байр суурийн талаарх богино хэмжээний видео бэлтгэн parliament.mn болон цахим сүлжээнд байршуулж, олон нийтэд шуурхай хүргэж ажиллалаа. Мөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан, хэвлэлийн бага хурал, бусад үйл явдлыг олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулан /live/ хүргэсэн бөгөөд ээлжит бус чуулганы хугацаанд 18 удаагийн шууд дамжуулалт хийсэн байна. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүд, Улсын Их Хурлын дарга болон гишүүдийн уулзалт, Байнгын хороодоос зохион байгуулсан хэлэлцүүлэг, семинар, нээлттэй сонсгол
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw