14 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлгийг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан. 2.Улсын Их Хурлын даргын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 177 дугаар захирамжаар байгуулсан “Төрөөс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий” Ажлын хэсэг хуралдсан. Долоо. ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРОО Монгол Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хороо 3 удаа хуралдаж, “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлт болон зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх 6 асуудлыг тус тус хэлэлцлээ. Тайлант хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангаж батлуулах, санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон зээлийн гэрээний төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороонд хүргүүлсэн. 1. Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Эдийн засгийн байнгын хороо нь хууль санаачлагаас өргөн мэдүүлсэн дараах шийдвэрийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд хэлэлцэн шийдвэрлүүллээ. Үүнд: 1.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3, 47.4, 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцэж санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлсэн; 2.““Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хэлэлцэж санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлсэн; 3.Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн зөвшилцөх төслийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хэлэлцэж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн; 4.Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн зөвшилцөх асуудлыг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хэлэлцэж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн;
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw