Чуулганы танилцуулга

10 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Тайлангийн хугацаанд нийт 588 хуудас бүхий 21 өргөдөл, хүсэлт, албан бичиг ирүүлснийг тухай бүрд нь шийдвэрлэн, хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүллээ. Байнгын хорооноос Засгийн газар, яам, бусад байгууллагад нийт 11 албан бичгийг хүргүүлсэн. Байнгын хорооноос хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон бусад материал нийт 637 хуудас бүхий, 72672 хуудас материалыг олшруулан тараасан. Хоёр. БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРОО Тус Байнгын хороо 2019 оны хаврын ээлжит бус чуулганы хугацаанд 1 хэлэлцүүлэг, 2 уулзалт, ярилцлага хийж, сайжруулсан түлшний үйлдвэр, борлуулалтын цэгийн үйл ажиллагаатай танилцсан. Байнгын хороонд нийт 17 албан бичиг ирснээс 13 албан бичигт хариу өгч шийдвэрлэсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй уялдуулах, иргэд, олон нийтийн санал бодлыг сонсох зорилготой “Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг тус Байнгын хорооны ажлын алба Эдийн засгийн байнгын хорооны ажлын албатай хамтран 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүд, дэд ажлын хэсгийн гишүүд, улс төрийн нам, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 168 хүн оролцсон. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун Монгол Улсад суугаа Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны дэд тэргүүн, ноён Грегори Мэй тэргүүтэй төлөөлөгчдийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав. Уулзалтаар хөдөө аж ахуйн салбарын биотехнологийн хөгжил, бодлого чиглэл, хууль, эрх зүйн орчны талаар ярилцаж, санал бодлоо солилцсон. 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Дашмягмаржав, Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд нарын холбогдох албан тушаалтнуудтай хүнсний ногооны импорт, хилийн хорио цээр, хяналтын асуудлаар уулзаж санал бодлоо солилцов. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2.5 дахь заалтын дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун болон ажлын албаны ажилтнууд, хэвлэл мэдээллийн ажилтнуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2019 оны 09 дүгээр сарын 07-09-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн Хонгор сум, Сэлэнгэ аймгийн Баянгол, Баруунбүрэн, Хушаат сумын газар тариалангийн бүс нутагт үр тариа, буудай, сонгино тариалалт, хураалтын нөхцөл байдалтай танилцсан. Ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн үйл ажиллагаа, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Баруунхараа өгөөж” ХХК, Хушаат сумын “Голланд сонгино” ХХК, Баруунбүрэн сумын “Ивэн түрүү” ХХК-ийн тариалангийн талбайн нөхцөл байдалтай тус тус танилцсан. Улсын Их Хурлын даргын 2017 оны 212, 2019 оны 81 дүгээр захирамжаар байгуулагдсан Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал дүгнэлт гаргах, Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw