9 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.2.Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл Улсын Их Хурлын Байнгын хороод 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд давхардсан тоогоор 17 удаа хуралдаж, хууль, тогтоолын төсөл /давхардсан тоогоор/ 17 удаа хэлэлцэж, Байнгын хорооны 28 санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ. Байнгын хороод иргэний 147 өргөдөл, гомдол хүлээн авснаас түүний 102 нь хариу өгч шийдвэрлэгдсэн бол албан байгууллага, аж ахуйн нэгжээс 180 албан бичиг ирүүлснийг хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, 147 албан бичигт хариу өгсөн байна. Нэг. АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд 2 удаа хуралдаж, 10 асуудлыг хэлэлцсэн бөгөөд үүнээс Байнгын хорооны хуралдаанаар зөвшилцөх асуудал 5, соёрхон батлах хуулийн төсөл 5 хэлэлцэн 10 санал, дүгнэлт гаргасан. 2019 оны ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай, Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Экспортын зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай, БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн протокол болон “БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУын Засгийн газар хоорондын ноот бичгийг соёрхон батлах тухай хуулиудыг батлууллаа. Түүнчлэн “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай” Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээний төсөл, “Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”- ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн төсөл, “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах Зээлийн гэрээний төслүүдийг зөвшилцөж, хэлэлцсэн тухай Байнгын хорооны хуралдааны тэмдэглэл болон санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлсэн. Тайлангийн хугацаанд Байнгын хорооны дарга болон гишүүд гадаадын зочид төлөөлөгчидтэй 2 удаа уулзсан. Тухайлбал, 2019 оны 7 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоптай уулзалт хийсэн.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw