12 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга бүхий ажлын хэсэг, Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан Ард нийтийн санал асуулга явуулах хугацаа, зардал, зохион байгуулалтын асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон улс төрийн намуудтай зөвшилцөж, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг тус тус шинээр байгуулагдаж нийт 8 удаа хуралдсан. Мөн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсэг 3 удаа хуралдлаа. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Тайлангийн хугацаанд Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаатай холбогдуулан 2019 оны 7 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд бүлэг тус бүрээр 5 хэлэлцүүлэг зохион байгууллаа. 2.Бусад ажлын талаар 2019 оны 7-8 дугаар саруудад 21 аймаг, нийслэлийн хэмжээнд орон нутгийн иргэд, сонгогчидтой уулзан, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл өгч, санал бодлыг нь сонсох ажлыг Улсын Их Хурлын гишүүд болон Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран зохион байгуулав. Тав. ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо 1 удаа хуралдаж, төслийн зөвшилцөх 4 асуудал хэлэлцэж санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороонд хүргүүлэв. Тайлангийн хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангаж батлуулах, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагааны болон аудитын тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх, санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон зээлийн гэрээний төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороонд хүргүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласан болно. 1. Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо Хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцэж, санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороонд хүргүүллээ. Үүнд: 1.Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн зөвшилцөх төслийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хэлэлцэж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw