Чуулганы танилцуулга

23 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Номын сангийн уншлагын танхим, хуралдааны цахим системийн серверийн өрөө, техникийн удирдлагын өрөө, парламентын сэтгүүлчдийн өрөө зэрэгт нийт 20 хяналтын камераар байнгын бичлэг хийн хадгалж техникийн хяналтыг хэрэгжүүлж байна. Техник хангамжийн үйлчилгээ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын хуралдааны цахим системд техник хэрэгслийн засвар үйлчилгээг 6 удаа, дүрсний системийн үйлчилгээг 2 удаа, дууны системийн засвар үйлчилгээг 4 удаа 20 орчим техник хэрэгсэлд хийж гүйцэтгэсэн. Төрийн ордонд Улсын Их Хурлын Тамгын газраас оруулах, гаргах техник хэрэгслийн зөвшөөрлийг 4 удаа олгож, хяналт тавьж ажиллав. Дотоод сүлжээний IPTV-ийн үйлчилгээг 200 орчим хэрэглэгчдэд үзүүлэн ажиллаж, хэрэглэгчдийн дуудлагын дагуу IPTV-ийн салаалагч төхөөрөмжийн техникийн гэмтлийг 3 удаа оношлон засварласан. Мөн 6 хэрэглэгчид шинээр IPTV-г суурилуулсан. Тамгын газарт ашиглагдаж байгаа 30 гаруй хувилан олшруулах машины засвар, үйлчилгээг хийж гүйцэтгэн 3 удаагийн томоохон гэмтлийг мэргэжлийн байгууллагатай хамтран засварлаж, хувилан олшруулах машин, принтер, факсын аппарат болон бусад хэвлэлийн жижиг төхөөрөмжийн 37 удаагийн гэмтлийг дуудлагын дагуу очиж засварласан. Мөн 50 орчим бусад техник хэрэгслийн засвар үйлчилгээг хурдан шуурхай хийж гүйцэтгэсэн. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэх сервер 1 ширхэг, ширээний компьютер 10 ширхэгийг номын сангаас буцаан хурааж холбогдох ажилтанд хүлээлгэн өгсөн. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw