Чуулганы танилцуулга

28 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 4.2. ГАДААДАД ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсад их, дээд сургууль төгсөгчдийн уулзалт болон Орос-Монголын хамтарсан боловсрол, шинжлэх ухааны форумд оролцохоор 2019 оны 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсын Эрхүү хотод ажиллав. Мөн үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Эрхүү мужийн амбан захирагч С.Г.Левченко, Эрхүү мужийн Хууль Тогтоох Хурлын дарга С.М.Сокол нартай уулзаж, “Монгол, Оросын ажил хэрэгч харилцаа” дугуй ширээний уулзалтад оролцсон. Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2019 оны 7 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментаас зохион байгуулсан Шашны эрх чөлөөний асуудлаарх олон улсын хоёрдугаар бага хуралд оролцож, 8 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Хандоны их сургуульд зочлов. Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2019 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 04ний өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсад хийсэн ажлын айлчлалын бүрэлдэхүүнд орж ажиллав. Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав, Улсын Их Хурлын гишүүн Д.Мурат нар 2019 оны 9 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаанцав хотноо зохиогдсон гурав дахь удаагийн “МонголХятадын Экспо”-д оролцов. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Сумъяабазар 2019 оны 9 дүгээр сарын 18-23-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийв. Айчлалын үеэр Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима, Зөвлөхүүдийн танхимын дарга А.Санто, Зөвлөхүүдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Ш.Ямазаки, Токио хотын захирагч Ю.Койкэ нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Энэ үеэр хөрөнгө оруулалтын форум зохион байгуулагдав. Улсын Их Хурлын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, З.Нарантуяа, Б.Ундармаа нар 2019 оны 9 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн айлчлалд оролцов. 4.3. БУСАД Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы үеэр Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч, Туркийн Үндэсний Их Хурлын дарга, Чех Улсын Парламентын Сенатын танхимын дарга зэрэг гадаад улсын өндөр, дээд хэмжээний зочид төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, Улсын Их Хурлын удирдлага, гишүүдтэй уулзан сонирхсон асуудлуудаар ярилцаж, санал солилцсон нь чухал ач холбогдолтой болов. Тухайлбал, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Их Хурлын дарга В.А.Павлов, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дэд дарга Ван Чиша, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхий прокурорын орлогч бөгөөд Авлигын эсрэг газрын дарга, дэслэгч генерал Камран Алиев, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын их сургуулийн профессор, Стэнфордын хепатит болон элэгний эдийн инженерчлэлийн төвийн захирал Жеффри С.Гленн, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч А.М.Сергеев, Оросын Холбооны Улсын “Россотрудничества” байгууллагын дарга Э.В.Митрофанова нар бараалхав.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw