Чуулганы танилцуулга

6 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга НЭГ. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулган 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажлын 69 өдөр үргэлжилсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан 2019 оны 7 дугаар сард 3 удаа 2 цаг 47 минут, 8 дугаар сард 3 удаа 19 цаг 33 минут, 9 дүгээр сард 8 удаа 30 цаг 32 минут, нийт 14 удаа, 52 цаг 52 минут хуралдсан бөгөөд нийт 23 асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргасан байна. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдааны явцын талаар нийт 124 хуудас товч тэмдэглэлийг хөтөлж, 819 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс буулгажээ. Мөн Байнгын хороодын хуралдааны явцын талаар 124 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 444 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг, Ажлын дэд хэсгийн хуралдааны явцын талаар 962 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс тус тус буулгасан. Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай 5 хууль, Улсын Их Хурлын 6 тогтоолыг тус тус хэлэлцэн баталсан. 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд Улсын Их Хурлаар хэлэлцэн баталж буй хууль, тогтоолын төсөлд холбогдох нийт 10 судалгааны ажлыг Улсын Их Хурлын дарга, гишүүд, Байнгын хороод, Тамгын газрын захиалгаар хийж гүйцэтгэв. Гадаад арга хэмжээтэй холбоотой Улсын Их Хурлын даргын 16 захирамж гарч, Улсын Их Хурлын даргаас гадаад улсын парламентын дарга нарт 14 илгээлт, захидал, Улсын Их Хурлын дэд дарга, гишүүдээс гадаад улсын парламентын дэд дарга, гишүүдэд 8 захидал, илгээлтийг тус тус хүргүүлжээ. Ээлжит бус чуулганы хугацаанд Тамгын газрын албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр нийт 3 удаа сургалт зохион байгуулж мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлсэн. Улсын Их Хурлын Номын сан нийт 80 хэрэглэгчид 218 ширхэг ном гэрээр олгож, давхардсан тоогоор 280 гаруй уншигчид уншлагын танхимаар үйлчиллээ. Мөн Үндсэн хуультай холбоотой номуудыг шилэн хоргонд байршуулан танилцуулсан бөгөөд Үндсэн хуулийн асуудлаар тогтмол хэвлэлийн номзүйн лавлагаа 3 удаа гаргаж дотоод сүлжээ болон Улсын Их Хурлын гишүүдийн Ipad-д байршуулан сурталчлав. Улсын Их Хуралд 938, Тамгын газарт 1145 албан бичиг ирснийг бүртгэн, холбогдох ажилтанд шилжүүлж, шийдвэрлэлтэд хяналт тавьсан бөгөөд гадны байгууллага иргэнд явуулах Улсын Их Хурлын 2665, Тамгын газрын 323 албан бичгийг бүртгэж, албажуулан холбогдох хаягийн дагуу илгээлээ. Тайлант хугацаанд Улсын Их Хурал болон Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой 99 боть буюу 17006 хуудас баримтыг архивт хүлээн авсан бөгөөд архивын баримтаас 231 хэрэглэгчид 5020 хуудас лавлагаа хуулбар олгож, 141 хадгаламжийн нэгжийг албан хэрэгцээнд түр ашиглуулсан байна. Олон нийттэй харилцах үйл ажиллагааны хүрээнд Улсын Их Хурлын гишүүд болон иргэд, байгууллагаас ирүүлсэн 120 хүсэлтийн дагуу гадаад, дотоодын 4177 зочныг Төрийн ордон, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцуулах ажлыг зохион байгуулав. Ээлжит бус чуулганы хугацаанд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 12 дугаарыг хэвлэж захиалагч, уншигчдад хүргүүлэв. Мөн facebook.com, twitter.com олон нийтийн сүлжээн дэх Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсаар нийт 942 мэдээ, мэдээллийг түгээсэн байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw