Чуулганы танилцуулга

22 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга хуралдааны тэмдэглэл хөтлөгчид болон эрх бүхий бусад хэрэглэгчид ашиглах боломжийг бүрдүүлсэн. Улсын Их Хуралд дахь Монгол Ардын Намын бүлгийн 15 удаа, Ардчилсан Намын зөвлөлийн 5 удаа, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл буюу ШИНЭ намын 2 удаагийн хуралдааны бэлтгэл ажлыг ханган ажилласан. Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд болсон ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: мэдлэгээс төрийн бодлогод” семинарт 3 удаа, Их Эзэн Чингис хаан танхимд зохион байгуулагдсан “Яаралтай тусламжийн мэргэжилтнүүдийн үндэсний чуулган-2019”-д 1 удаа, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулсан Азийн худалдааг дэмжих байгууллагуудын удирдлагын түвшиний 32 дугаар чуулганд 1 удаа, нийт 5 удаа орчуулгын системийн хэвийн найдвартай ажиллагааг ханган ажилласан. Программ хангамжийн үйлчилгээ Хөдөлгөөнт оффисийн My Parliament системийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж хууль тогтоогчдыг хэрэгцээт мэдээ, мэдээллээр шуурхай хангаж ажиллав. Уг системд дараах мэдээ, мэдээллүүд шинээр нэмэгдэн орсон. Үүнд: • системийн хандалт - 80; • үйл ажиллагаа - 94; • хуулийн төсөл - 19; • хуулийн төслийн дагалдах файлууд - 97; • үйл явдал, хуралдаан - 22. Хэрэглэгчдийн компьютер, зөөврийн компьютерийн хэрэглээний программ хангамж /үйлдлийн систем, стандарт хэрэглээний программ/-ийн засвар үйлчилгээг 70 орчим удаа гүйцэтгэж, хэрэглээний программын талаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэн ажилласан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэх программ хангамжийг шинээр боловсруулан 10307 иргэний нийт 306029, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ирүүлсэн саналд 55 иргэн, байгууллагын нийт 297 саналыг цахим санд бүртгэж тайлан мэдээг өдөр бүр гаргаж холбогдох хэлтэст хүлээлгэн өгсөн. Компьютерийн сүлжээ, түүнд суурилсан багц үйлчилгээ Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn цахим хуудасны мэдээллийн санд нийт 452 мэдээ, мэдээлэл шинээр нэмэгдэн орсон бол Улсын Их Хурлын гишүүдийн цахим хуудсуудад нийт 36 мэдээ, мэдээлэл шинээр орсон байна. Өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн 12 төслийг forum.parliament.mn дэд цахим хуудсанд цаг тухайд нь байршуулан иргэд, сонгогчдод шуурхай түгээж онлайн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэрэглэгчдийн 700 гаруй төхөөрөмж LAN сүлжээгээр, 300 орчим төхөөрөмж WiFi сүлжээгээр интернэтэд холбогдож байгаа бөгөөд 112 хэрэглэгчдэд сар бүр 5 гегабайтын дата эрх бүхий хөдөлгөөнт интернэтийн үйлчилгээг үзүүлж, сүлжээний засвар үйлчилгээг 150 орчим удаа хийж гүйцэтгэсэн. Мөн цахим шуудангийн систем болон дотоод сүлжээний мессенжер программын засвар үйлчилгээг 24 удаа, цахим хуудасны засвар үйлчилгээг 12 удаа хийж гүйцэтгэсэн.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw