11 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга гишүүн М.Оюунчимэг, ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Өргөдлийн байнгын хорооны ажлын албаны албан хаагчид, холбогдох албан тушаалтнуудын хамт 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан түлшний үйлдвэр, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн сайжруулсан түлшний борлуулалтын цэгийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдийн түлшний талаарх саналыг сонсож, холбогдох мэдээллийг өгч ажиллалаа. Гурав. НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРОО Байнгын хороонд хуваарилсан хууль, тогтоолын төслийн эх хувиуд, санал, дүгнэлт болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам болон Улсын Их Хурлын гишүүнээс өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг цахим парламент /intra.parliament.mn/, хөдөлгөөнт төхөөрөмжид суурилсан myparliament аппликейшн /ipad/-д цаг хугацаанд нь тогтмол оруулж ажиллалаа. Тус Байнгын хороо холбогдох яам, харьяа газартай хамтран дараах уулзалт, арга хэмжээнүүд зохион байгууллаа. Үүнд: - Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, номхон далайн бүсийн IV конгресст илтгэл тавьсан. - Япон улсын Нагояа их сургуулийн профессор, Нобелийн шагналт, эрдэмтэн Рёожи Ноёориотой уулзалт хийсэн. Байнгын хороонд хандаж төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд, иргэдээс нийт 15 албан бичиг ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэж, албан бичгийн хариуг холбогдох байгууллага, иргэдэд хуулийн хугацаанд хүргүүлсэн. Тайлангийн хугацаанд тус Байнгын хорооноос хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон холбогдох бусад материалыг 82 удаа олшруулж, Улсын Их Хурлын гишүүд, холбогдох албан тушаалтанд өгсөн болно. Дөрөв. ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороо нийт 10 удаа хуралдлаа. Тайлангийн хугацаанд Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл 2, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 4 тус тус хэлэлцэж, 7 санал, дүгнэлт гаргалаа. Түүнчлэн Улсын Их Хурлын даргын захирамжийн төсөл 3 боловсруулж, албажуулсан. Байнгын хороонд байгууллага, иргэдээс 11 өргөдөл, 18 албан бичиг ирж, асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж, хариуг өгсөн болно. Байнгын хорооноос 21 албан бичиг явуулсан. Ээлжит бус чуулганы хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг 6 удаа, тус ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх 6 дэд ажлын хэсэг нийт 100 гаруй удаа хуралдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw