Чуулганы танилцуулга

16 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 1.Хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулсан талаар Өргөдлийн байнгын хороо, БОХХААБайнгын хороотой хамтран 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их Хурлын даргын 2017 оны 212, 2019 оны 81 дүгээр захирамжаар байгуулагдсан “Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал дүгнэлт гаргаж Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” ажлын хэсэг шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын явцтай танилцах ажлыг зохион байгууллаа. Ажлын хэсгээс сайжруулсан түлшний хэрэглээ, түгээлтэнд гарч буй зарим асуудлын хүрээнд Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороонд зөвлөмж хүргүүлэн ажиллахаар болсон. Өргөдлийн байнгын хорооноос 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн Тусгаар тогтнолын талбайд Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны иргэдэд зориулан “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулсан. Энэ хүрээнд агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан Улсын Их Хурал, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хэрэгжилтийг иргэдэд танилцуулсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулгыг иргэдэд хүргүүлж, санал хүсэлтийг авч ажиллалаа. Хог хаягдлын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, аюултай хог хаягдлын асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалт хийж Байнгын хорооны 2018 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа. Энэхүү тогтоолоор аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, химийн бодис, түүний сав, баглаа боодлын бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох, хэрэглэгч, үйлдвэрлэгч, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн. Байнгын хорооны тогтоолын холбогдох заалтыг хэрэгжүүлж, Засгийн газар 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих зориулалтаар нийслэлийн Багануур дүүрэгт 10 га газрыг олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэр гарсантай холбогдуулан Байнгын хороо 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Байгаль орчин, аялал, жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Захирагчийн ажлын албаны холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийж, Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулга, мэдээлэл авлаа. Уулзалтын үеэр улсын хэмжээнд хуримтлагдсан аюултай хог хаягдлыг дахин ашиглах, боловсруулах, түүхий эдийг экспортлох чиглэлээр нэгдсэн бодлого, тогтолцоог бий болгох, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, яамдын уялдаа холбоог сайжруулах, тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд тавих хяналтыг нэмэгдүүлэхэд анхаарах нь зүйтэй гэж үзлээ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw