Чуулганы танилцуулга

21 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 3.2.Мэдээллийн технологи, техник ашиглалтын мэдээ Хуралдааны цахим системийн үйлчилгээ А.Программ хангамж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны цахим системийг ашиглан Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд 14 удаагийн нийт 52 цаг 52 минутын нэгдсэн хуралдаанд 275 удаа санал хураалт явуулж, 591 удаа гишүүдийн болон ажлын хэсгийн микрофоныг нээж, үг хэлэх, асуулт асуух, асуултад хариулах боломжийг олгосон. Байнгын хороодын 17 удаагийн нийт 25 цаг 25 минут хуралдаанд 263 удаа санал хураалт явуулж, 474 удаа микрофон нээж ажиллуулсан. Б.Хуралдааны дүрсний систем Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд 14 удаагийн нэгдсэн хуралдаан, 17 удаагийн Байнгын хороодын хуралдаан, 42 удаагийн Улсын Их Хурал дахь намын бүлгийн мэдээлэл, ажлын хэсэг, сургалт семинар, мэдээллийн цаг, уулзалтын дүрс бичлэгийг хийсэн байна. Хуралдааны бүх дүрс бичлэгүүдийг хөрвүүлэн компьютерийн дотоод сүлжээний сервер компьютерт байршуулан хэрэглэгчид ашиглах боломжийг бүрдүүлсэн. Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн 2-р суваг, ТМ Телевиз, Сансар, Юнивишн, Скаймедиа кабелийн телевизүүд, Төрийн ордны теле сүлжээ болон www.parliament.mn цахим хуудсаар шууд дамжуулсан. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийг мэдээллээр хангаж ажиллах “сургагч багш” бэлтгэх онлайн сургалтыг Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимаас 21 аймагтай дүрст хурал хийх техникийн боломжийг бүрдүүлж, хэвийн ажиллагааг ханган ажилласан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан зохион байгуулагдсан “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангах нь”, “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь”, “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх хараат бус байдлыг хангах нь”, “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь”, “Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал” сэдэвт 5 өдрийн хэлэлцүүлэгт шаардлагатай техник хэрэгсэлийг нэмэлтээр суурилуулан, холболт тохиргоо хийж хэлэлцүүлгийн үед техникийн хэвийн найдвартай ажиллагааг ханган ажилласан. Улсын Их Хурлын ээлжит бус чуулган, Байнгын хороодын хуралдаан болон хуралдааны танхимуудад зохион байгуулагдсан Улсын Их Хурал дахь намын бүлгийн мэдээлэл, ажлын хэсэг, сургалт семинар, мэдээллийн цаг, уулзалтын дүрсийг дотоод сүлжээний IPTV-гээр хэрэглэгчдэд шууд дамжуулан хүргэсэн. В.Хуралдааны дууны систем Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд 14 удаагийн нэгдсэн хуралдаан, 17 удаагийн Байнгын хороодын хуралдаан, 59 удаагийн ажлын хэсэг, мэдээллийн цаг, сургалт семинар, уулзалтын дууны бичлэгийг хийсэн. Мөн хуралдааны дууны бичлэгүүдийг компьютерийн дотоод сүлжээний сервер компьютерт байрлуулан

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw