24 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 3.3.Судалгаа шинжилгээ, мэдээлэл, лавлагаа Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст хуулийн төсөл болон Улсын Их Хурлаар хэлэлцэн баталж буй хууль, тогтоолын төсөлд холбогдох нийт 12 судалгааны захиалгыг Байнгын хороо болон ажлын хэсгүүдээс ирүүлсэн болно. Тайлант хугацаанд 10 судалгааны ажлыг Судалгаа, мэдээлэл, лавлагааны албанд гүйцэтгэн, судалгааны тайланг захиалагчид хүргүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөний “Төслийн талаархи иргэдийн болон тэдгээрийн хамт олон, байгууллагын саналыг Улсын Их Хурлын олон нийттэй харилцах бүх сувгаар хүлээн авч, төсөлд хэрхэн тусгасан тухай танилцуулга бэлтгэн, мэдээлж байх” ажлын хүрээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэн боловсруулж, 2019 оны 6 дугаар сарын 28, 29, 30, 7 дугаар сарын 01-ний байдлаар нийт 4 удаа нэгдсэн танилцуулга гаргаж Ажлын хэсэг болон Тамгын газрын удирдлагад хүргүүлэв. Нэг. Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд гүйцэтгэсэн судалгааны ажлын статистик мэдээлэл /бүтээгдэхүүний төрлөөр/: НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН - 11 Судалгааны ажил – 10 Судалгааны ангилал /төрлөөр/ Мэдээлэл лавлагаа - 10 Судалгааны ангилал /захиалагчаар/ Байнгын хороо -1 Ажлын хэсэг - 9 Ном гарын авлага - 1 1.Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хоёр. Судалгаа, мэдээлэл, лавлагааны албанд ирүүлсэн судалгааны захиалга /захиалагчийн нэрсээр/: 1/ Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: • БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны үйл ажиллагаа, бүтэц, чиг үүрэг. 2/ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлдэх үүрэг бүхий Ажлын хэсэг: • Гадаадын зарим улс орнуудын Үндсэн хуульд байгалийн баялагтай холбоотой асуудлыг тусгасан талаарх лавлагаа; • Парламентын нэг танхимтай улс орнуудын хүн амын тоог парламентын гишүүдийн тоонд харьцуулсан байдал; • Төлөөллийн эрх мэдлийн байгууллагын төлөөллийн тоог тогтоох, тооцох зарчмын талаарх лавлагаа; • Сонгуулийн тогтолцоо, ангилал болон сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульдаа тусгасан орнуудын талаарх лавлагаа; • Улс орнуудын Үндсэн хуульд Төв банктай холбоотой асуудлыг зохицуулсан байдал; • Хөгжлийн бодлого төлөвлөлт хариуцсан байгууллагыг Үндсэн хуульд тусгасан байдал, зарим орны хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтолцооны зарим байгууллагуудын үндсэн чиг үүрэг, бүтцийн талаарх харьцуулсан лавлагаа;
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw