1 УЛСЫН ИХ ХУРЛЫН ЗУРГАА ДАХЬ УДААГИЙН БҮРЭН ЭРХИЙН АНХДУГААР ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ НЭГДСЭН ТАНИЛЦУУЛГА / 2012.07.06 - 2012.08.21 /
2 АГУУЛГА Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үг.....................................................................................3 Нэг. Улсын Их Хурлын анхдугаар чуулганы үйл ажиллагааны нэгдсэн тойм ....…………………………………………... ................ 4 Хоёр. Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа ................................. 6 2.1. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тухай мэдээлэл ............... 6 2.2. Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл .............................. 7 Гурав. Улсын Их Хурлын мэдээлэл сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаа .................................................................................... 11 3.1. Мэдээлэл, сурталчилгааны үйл ажиллагаа .................................................. 11 3.2. Мэдээллийн технологи, техник ашиглалтын мэдээ.......................................13 Дөрөв.Улсын Их Хурлын гадаад харилцаа, хамтын ажиллагаа.....................15 Тав.Улсын Их Хурлын судалгаа, шинжилгээний үйл ажиллагаа...................17 Зургаа. Хавсралтууд Хавсралт 1. Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын жагсаалт .................... 23 Хавсралт 2. Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар баталсан хуулийн танилцуулга .......................................................... 26 Хавсралт 3. Улсын Их Хурлын анхдугаар чуулганы үйл ажиллагаатай холбоотой статистик мэдээ ................................... 33 Улсын Их Хурлын даргын анхдугаар чуулганыг хааж хэлсэн үг..................40
3 УЛСЫН ИХ ХУРЛЫН ЗУРГАА ДАХЬ УДААГИЙН АНХДУГААР ЧУУЛГАНЫГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ХЭЛСЭН ҮГ Монголын эрхэм хүндэт иргэд сонгогчидоо, Улсын Их хуралд шинээр сонгогдсон эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид, хатагтай ноёд оо, Монголын ард түмэн ардчилсан, шинэ Үндсэн хуулийнхаа дагуу зургаа дахь удаагаа чөлөөт сонголтоо хийлээ. Хууль тогтоох байгууллагаа бүрэлдүүлэх дээд шийдвэрээ гаргалаа. Төр оршихийн үндэс бол хуулийн хэрэгжилт. Олон мянган төрийн албан хаагчид хуулийг хэрэгжүүлж ажиллаа. Сонгуулийн шат шатны байгууллагууд сонгуулийн дүнг нэгтгэж Сонгуулийн Ерөнхий Хороо Улсын Их Хуралд шинээр сонгогдсон гишүүдийн нэрсийг надад өргөн барилаа. Манай сонгогчдын энэ удаагийн сонголт тэдний хүсэл тэмүүллийн илэрхийлэл байж чадсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөөлөл болсон та бүхэн ч цаг алдалгүй бүрэн эрхээ хэрэгжүүлж шуурхай ажиллах шаардлага байгаа. Ингээд Монгол Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган нээснийг мэдэгдье.
4 НЭГ. УЛСЫН ИХ ХУРЛЫН АНХДУГААР ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн “Анхдугаар чуулганыг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгчийн зарлигаар товлон зарлаж хуралдуулна “ гэж заасан 14.1 дэх хэсгийг үндэслэн Ерөнхийлөгчийн 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 123 дугаар зарлигаар товлон зарласны дагуу зургаа дахь удаагийн Улсын Их Хурлын анхдугаар чуулганы нээлтийн ажиллагаа 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт эхэлж, шинээр сонгогдсон Улсын Их Хурлын 69 гишүүн тангарагаа өргөснөөр шинэ Улсын Их Хурлын бүрэн эрх хэрэгжиж эхэллээ. Анхдугаар чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан асуудлын хүрээнд нийт 63 хууль, Улсын Их Хурлын 23 тогтоол батлан гаргав. Үүнээс: 1. Бие даасан хууль -2 2. Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль-38 3. Улсын Их Хурлын тогтоол -23 байна. Анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Улсын Их Хурлын дарга, дэд дарга нарыг сонгох, Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг батлах, Байнгын хороодын дарга нараа сонгох зэрэг Улсын Их Хурлаа эмхлэн байгуулахтай холбогдсон зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, гишүүдийн ажиллах зарчмыг боловсронгуй болгох, хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг мэргэшүүлэх, Улсын Их Хурлын бүрэн эрхээ хэрэгжүүлэх нэмэлт хэлбэрүүдийг хуульчлах зэрэг олон асуудлыг эрх зүйн орчинд боловсронгуй болгох шаардлага байгааг харгалзан энэ удаагийн анхдугаар чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлын Өргөдөл, гомдлын дэд хороог Өргөдлийн байнгын хороо болгон өөрчлөн байгууллаа. Анхдугаар чуулганаар хэлэлцэн шийдвэрлэдэг асуудлуудын нэг нь Засгийн газраа эмхлэн байгуулахтай холбогдсон бүтэц, зохион байгуулалтын багц асуудал байдаг. Монгол Улсын Засгийн газраас Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, холбогдох
5 зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслүүдийг өргөн мэдүүлснийг хэлэлцэн шийдвэрлэв. Засгийн газрын бүтцэд 16 яам ажиллах бөгөөд үүнээс Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүйн яам нь ерөнхий чиг үүргийн байхаар, харин Барилга, хот байгуулалтын яам, Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зам, тээврийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Уул уурхайн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам нь чиглэлийн яамд байх юм. Засгийн газрын яамдыг өөрчлөн зохион байгуулж байгаатай уялдаж Засгийн газар нь бүрэлдэхүүний хувьд Монгол Улсын Ерөнхий сайдаас гадна Засгийн газрын 18 гишүүнтэй ажиллахаар болов. Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдож Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид өөрчлөлт оруулав. Энэхүү тогтоол батлагдахаас өмнө Засгийн газрын тохируулагч 12, хэрэгжүүлэгч 31, нийт 43 агентлаг байснаас Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Ойн газар, Усны газар, Мэргэжлийн боловсрол, сургалтын газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Төмөр замын газар, Автотээврийн газар, Авто замын газар, Эрчим хүчний газар, Эрүүл мэндийн газар, Соёл, урлагийн хороо, Биеийн тамир, спортын газруудыг татан буулгаж, чиг үүргийг нь холбогдох яамдад нь шилжүүлж, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороог Эдийн засгийн хөгжлийн яам, Удирдлагын академийг Засгийн газрын дэргэдэх хүрээлэн, Төр, засгийн үйлчилгээ, аж ахуй эрхлэх газар, Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газруудыг улсын үйлдвэрийн газар болгон тус тус өөрчлөн зохион байгуулахаар болж, шинээр Худалдан авах ажиллагааны газрыг байгуулсан болно. Ингэснээр Засгийн газрын хэрэгжүүлэгч 11 агентлаг, тохируулагч 17 агентлаг, нийт 28 агентлаг ажиллахаар боллоо. ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭЛТЭС
6 ХОЁР. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.Улсын Их Хурлын анхдугаар чуулганы нэгдсэн хуралдааны тухай мэдээлэл Улсын Их Хурлын анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан 07 дугаар сарын 06-ны өдрөөс 08 дугаар сарын 21-ний өдрийг дуустал ажлын 30 өдөр үргэлжиллээ. Энэ хугацаанд нэгдсэн хуралдаан 12 удаа болов. Анхдугаар чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаанаар 58 асуудлыг 19 цаг 33 минут хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргасан байна. Нэгдсэн хуралдаанд Байнгын хороодоос гаргасан 32 санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын 15 гишүүн танилцуулсан болно. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй хууль, бусад шийдвэрийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдэд хандаж 89 асуулт тавьж, хариулт авчээ. Үүнд: Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, О.Баасанхүү, А.Бакей, Ж.Батзандан, Ж.Батсуурь, Н.Батцэрэг, Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Ц.Баярсайхан, С.Баярцогт, Х.Болорчулуун, С.Бямбацогт, С.Ганбаатар, Д.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Д.Дэмбэрэл, С.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр, Ц.Оюунгэрэл, Я.Содбаатар, А.Телейхан, Г.Уянга, Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар асуулт тавьж, хариулт авсан байна. Нэгдсэн хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүд давхардсан тоогоор 225 удаа буюу 9 цаг 55 минут үг хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, А.Бакей, Ж.Батзандан, Н.Батцэрэг, С.Баярцогт, С.Бямбацогт, Р.Гончигдорж, С.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Х.Тэмүүжин, Н.Энхболд нар 7-17 удаа үг хэлсэн байна. Чуулган, байнгын хороодын хуралдаан зохион байгуулах алба нь анхдугаар чуулганы 12 удаагийн нэгдсэн хуралдааны явцад 72 хуудас товч тэмдэглэл, 310 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэл, Байнгын хороодын 34 удаагийн хуралдааны явцын 54 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 171 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг соронзон хальснаас буулгаж, нийт 607 хуудас материалыг хавсралт баримт бичгийн хамт зохих журмын дагуу архивт хүлээлгэн өглөө. Энэ хугацаанд Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 1 удаагийн хуралдааныг зохион байгуулж, хуралдааны бичлэгийг соронзон хальснаас буулган, 17 хуудас материалыг архивт шилжүүллээ. ЧУУЛГАН, БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЛБА
7 2.2.Улсын Их Хурлын Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл Улсын Их Хурлын Байнгын хороод 2012 оны анхдугаар чуулганы хугацаанд нийт 33 удаа хуралдаж, 71 хууль, тогтоолын төсөл /давхардсан тоогоор/ хэлэлцэж, Байнгын хорооны 44 санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан шийдвэрлүүлжээ. Иргэдийн 20 өргөдөл, гомдол, байгууллага, аж ахуйн нэгжийн 89 албан бичиг, санал хүсэлтийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянаж зохих журмын дагуу хариуг өгсөн байна. НЭГ.ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО Төрийн байгуулалтын байнгын хороо нийт 10 удаа хуралдаж, нийт 40 хууль, 9 Улсын Их Хурлын тогтоол хэлэлцэн батлуулж, Байнгын хорооноос 14 санал, дүгнэлт гаргалаа. Анхдугаар чуулганы хугацаанд Байнгын хорооны нэр дээр байгууллага, аж ахуйн нэгжээс 93 хуудас бүхий 18 албан бичиг, иргэдээс 30 хуудас бүхий 6 өргөдөл, гомдол ирснийг тухай бүр нь асуудлыг шийдвэрлэж, хариуг өгсөн болно. Байнгын хорооноос 29 хуудас бүхий 18 албан бичиг явууллаа. Тус Байнгын хорооны хуралдаанаар дараах хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэн батлууллаа. Үүнд: 1.2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Агипарын Бакейн нэрийг дэвшүүлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж, улмаар чуулганы хуралдаанаас Байнгын хорооны даргаар сонгогдов. 2.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, Н.Батцэрэг, Ц.Даваасүрэн, Х.Тэмүүжин, С.Оюун, С.Эрдэнэ нар 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд уг төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэж улмаар анхны хэлэлцүүлгээр нь батлуулав. Энэ хууль батлагдсанаар Улсын Их Хурлын бүтцэд Өргөдлийн байнгын хороог шинээр байгуулахаар болсон бөгөөд энэ нь хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг сайжруулахад чиглэгдсэн болно. Түүнчлэн Байнгын хороодыг шуурхай ажиллах боломжоор хангах үүднээс нэг Байнгын хороог 10-19
8 гишүүнтэйгээр ажиллуулах, нэг гишүүн нэгэн зэрэг гурваас дээшгүй Байнгын хороонд харьяалагдахаар боллоо. 3.Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Норовын Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах саналыг Улсын Их Хуралд 2012 оны 8 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд. Төрийн байгуулалтын байнгын хороо 2012 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцэж, уг саналыг дэмжсэн байна. 4.Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, тэдгээрийг дагалдан өргөн мэдүүлсэн нийт 39 хууль, тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хэлэлцэн батлууллаа. Монгол Улсын Засгийн газар 16 яам, 19 сайд, Засгийн газрын тохируулагч 11, хэрэгжүүлэгч 17 агентлагтай байхаар эцэслэн шийдвэрлэлээ. 5.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилуулах саналыг хэлэлцэж, Монгол Улсын Шадар сайдаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Сайханбилэг томилогдов. 6.Улсын Их Хурлын дэд даргаар сонгогдоод байсан Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан өөр ажилд шилжсэн тул Улсын Их Хурлын дэд даргад Улсын Их Хурлын гишүүн Л.Цогийг сонгох тухай саналыг хэлэлцэн шийдвэрлүүлэв. 7.Төрийн байгуулалтын байнгын хорооны харьяа Дэд хороодын бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж, Ёс зүйн, Нутгийн удирдлагын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороодын бүрэлдэхүүн батлагдлаа. Байнгын хорооны гишүүд Аймаг, сум, дүүргийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах, холбогдох лавлагаа, судалгааг гаргах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдээд байгаа бусад хууль, тогтоолын төслийг хэрхэн хэлэлцэх, 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулах төслүүдийн талаар болон хууль санаачлагчид нь буцаах, татуулах төслүүдийн талаар холбогдох байгууллага, гишүүдээс санал авах ажлыг зохион байгуулав. Анхдугаар чуулганы хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин төлөөлөгчийн газрын болон Транспэрэнси Интернэшнл байгууллагын удирдлагуудтай уулзаж, хамтран ажиллах чиглэлийн талаар санал солилцлоо.
9 ХОЁР.БУСАД БАЙНГЫН ХОРООД Аюулгүй байдал, гадаад бодлогын, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, Төсвийн, Өргөдлийн, Хууль зүйн, Эдийн засгийн байнгын хороод 22 удаа хуралдаж, 23 хууль, тогтоолын төсөл хэлэлцэн Байнгын хорооны санал, дүгнэлт 29-г гаргаж чуулганы хуралдаанд оруулж шийдвэрлүүлсэн байна. Иргэд, байгууллагаас ирүүлсэн 95 өргөдөл, албан бичгийг хянан шийдвэрлэжээ. ГУРАВ. ИРГЭД, СОНГОГЧДООС УЛСЫН ИХ ХУРАЛД ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ ХҮСЭЛТ Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хугацаанд Улсын Их Хурал болон түүний Тамгын газарт давхардсан тоогоор 363 иргэд, сонгогчдоос 404 хуудас бүхий 97 захидал ирүүлсэн байна. Дээрх захидлын 48 буюу 49,0 хувийг биечлэн шийдвэрлэж, 6 буюу 6,0 хувийг судлан шийдвэрлүүлэхээр харъяаллын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилж, 44,0 хувь буюу 43 захидал судалж шийдвэрлэх шатандаа байна. Иргэд сонгогчдоос ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг түүнд хөндсөн асуудал болон агуулгаар нь ангилбал: 1.Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурал болон Засгийн газрын үйл ажиллагаа болон бусад асуудалтай холбогдсон хүсэлт 5, 2.Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа болон Төрийн албатай холбогдсон асуудлаар хүсэлт 1, 3.Дэд бүтэц буюу түлш эрчим хүч, барилга орон сууц, хот байгуулалт, газар зохион байгуулалттай холбогдсон асуудлаар хүсэлт 11, 4.Санхүү, эдийн засаг, татвар, даатгалтай холбогдсон асуудлаар хүсэлт 1, 5.Нийгмийн халамж, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлттэй холбогдсон асуудлаар хүсэлт 2, 6.Шүүх байгууллага, шүүхийн шийдвэртэй холбогдсон асуудлаар хүсэлт 1, 7.Боловсрол, соёл, шинжлэх ухаантай холбогдсон асуудлаар хүсэлт 4, 8.Иргэний хувийн асуудлаар нийт 72 захидал ирсэн байна. Yүнээс сургууль, курст суралцах, сургалтын төлбөртэй холбогдсон 18, орон сууц, гэр олгохыг хүссэн 10, ажлын байртай холбогдсон 10, эмчлүүлэхэд санхүүгийн тусламж хүссэн 11, эд материал, мөнгөн тусламж хүссэн 6, шагнал урамшуулалтай
10 холбогдсон асуудлаар 3, гэмт хэрэг, сахилга дэг журамтай холбогдсон асуудлаар 1 бусад асуудлаар 13 захидал тус тус ирүүлсэн байна. Иргэд, сонгогчдоос энэ хугацаанд хүлээн авсан нийт захидлын 44 буюу 59,0 хувь нь нийслэл, түүний дүүргийн, 30 буюу 41,0 хувь нь хөдөө, орон нутгийн иргэдээс ирсэн байна. Иргэд, сонгогчдоос ирүүлсэн захидлыг Байнгын хороодын эрхлэх асуудлын чиглэлээр ангилбал: Улсын Их Хурлын дарга, дэд дарга нарт-8 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо-8 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо-9 Нийгмийн бодлого,боловсрол соёл,шинжлэх ухааны байнгын хороо-14 Төрийн байгуулалтын байнгын хороо-16 Төсвийн байнгын хороо-9 Хууль зүйн байнгын хороо-9 Эдийн засгийн байнгын хороо-10 Өргөдлийн байнгын хороо -11 Улсын Их Хурлын Тамгын газар-3 захидал тус тус хүлээн авч шийдвэрлэсэн байна. БАЙНГЫН ХОРООДЫН АЖЛЫН АЛБА
11 ГУРАВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ YЙЛ АЖИЛЛАГАА 3.1.Мэдээлэл, сурталчилгааны үйл ажиллагаа Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс анхдугаар чуулганы хуралдаан, Байнгын хороодын хуралдаан болон Тамгын газрын үйл ажиллагааны талаар 100 гаруй мэдээ, мэдээлэл бэлтгэж parliament.mn, хэлтсийн open.parliament.mn болон бусад цахим хуудсанд байршуулж, өдөр тутмын сонин, радио, телевизээр дамжуулан олон нийтэд сурталчлав. Анхдугаар чуулганы нээлтийн ажиллагааг хэвлэл мэдээллийн 12 байгууллагын /10 телевиз, Монголын үндэсний олон нийтийн радио, Монгол кино нэгтгэл/ 77 ажилтанд шууд сурвалжлага хийх, сонин, сайтын 15 гэрэл зурагчинд гэрэл зургийн сурвалжлага хийх боломжийг хангаж ажиллалаа. Анхдугаар чуулганы үйл ажиллагааг 8 телевизийн 50 гаруй ажилтан сурвалжлахад бүх талын туслалцаа үзүүлж ажиллав. Түүнчлэн анхдугаар чуулганы хаалтын ажиллагааг гурван телевиз /ETV, Ийгл, Парламентын суваг телевиз/-ээр шууд дамжуулснаас гадна бусад телевизүүд дэлгэрэнгүй сурвалжлага, тойм бэлтгэн нэвтрүүллээ. Улсын Их Хурлын гишүүд тангарагаа өргөсөн үйл явдлаас хойшхи байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаан, Улсын Их Хурлын гишүүдийн зохион байгуулсан хэвлэлийн бага хурлууд, Улсын Их Хурлын даргын гадаад, дотоодын төлөөлөгчидтэй уулзсан уулзалтын бүх зураг бүхий гэрэл зургийн сан бүрдүүлээд байна. Мөн анхдугаар чуулганы хугацаанд хэлтсийн open.parliament.mn цахим хуудсыг шинэчлэх ажлыг зохион байгуулж, олон нийтэд толилуулахаар бэлэн болгоод байна. Анхдугаар чуулганы хугацаанд хэлтсийн вэб хуудсанд 19.000 гаруй иргэн хандаж мэдээ, мэдээлэл авсан байна. Анхдугаар чуулганы хугацаанд батлагдсан хууль тогтоомж, бусад шийдвэр, цаг үеийн асуудлаар Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, Улсын Их Хурлын гишүүдийн хийсэн 14 удаагийн хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Тухайлбал, Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс АН-тай хамтран ажиллах болсон асуудлаар Улсын Их Хурлын гишүүн, МАХН-ын дэд дарга, МАХН–МҮАН-ын “Шударга ёс” эвслийн удирдах зөвлөлийн дарга Д.Тэрбишдагва, Улсын Их Хурлын гишүүн, тус эвслийн бүлгийн дэд дарга Н.Батцэрэг нарын гишүүд, Засгийн газар бүрдүүлэх хэлцэл зөвшилцөлд хүрсэн талаар МАХН-ын Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан, АН-ын Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга, Улсын Их Хурлын гишүүн Ч.Сайханбилэг, ИЗН-ын Г.Ганхүү, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл нар, Бие даагч гишүүд Зөвлөл байгуулсан тухай Улсын Их Хуралд бие даан нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нар, Монголын төрийг илүү нээлттэй, тунгалаг болгох асуудлаар хамтран ажиллахыг уриалсан тухай Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангийн хийсэн хэвлэлийн бага
12 хурлыг зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудыг оролцуулан сурталчлах ажлыг зохион байгуулав. Анхдугаар чуулганы хугацаанд батлагдсан хууль тогтоомжийн талаарх мэдээ, мэдээллийг тухай бүрт нь дүүргүүд, аймаг, орон нутагт ажилладаг Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төвүүдэд электрон хэлбэрээр хүргэсэн болно. Улсын Их Хурлын даргын “ТВ-9”, “25 дугаар суваг” телевиз, МҮОНТ болон зарим сонин хэвлэлд ярилцлага өгөх ажлыг зохион байгуулав. Тус хэлтсийн Мэдээлэл, сурталчилгааны албанаас Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы хуралдааны видео архивыг бүрдүүлээд байна. Түүнчлэн Улсын Их Хурлын даргын болон Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын удирдлагын гадаад, дотоодын төлөөлөгчидтэй хийсэн уулзалт, хуулийн төсөл өргөн барьсан видео мэдээ, мэдээллийн дүрс бичлэгийг бусад телевизүүдэд цаг тухай бүрт нь дамжуулж, мэдээлж сурталчлах ажлыг гүйцэтгэж ирлээ. Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы хугацаанд “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 7 дугаарыг цаг хугацаанд нь гаргаж уншигч, захиалагчдад хүргэв. Мөн хугацаанд 2566 иргэн Улсын Их Хурлын анхдугаар чуулганы үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцсан байна. Тэдгээр иргэдийн 1993 нь хөдөө орон нутгаас ирсэн бөгөөд нийслэл, дүүргийн 410, гадаадын 163 иргэн Төрийн ордон, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцсан байна. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
13 3.2. Мэдээллийн технологи, техник ашиглалтын талаар гүйцэтгэсэн ажлын мэдээ Хуралдааны систем: Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны танхимуудын микрофон, санал хураалтын системийн хэвийн найдвартай ажиллагаа, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, бүрэн бүтэн байдал, ашиглалтыг хариуцан ажиллаж, нэгдсэн хуралдааны 160 гаруй санал хураалтын товъёогийг компьютерт шивж оруулан хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөгч болон архивт хүлээлгэн өгсөн. Улсын Их Хуралд сонгогдсон гишүүдийн санал хураалтын цахим картын загварыг боловсруулж, хэвлэж кодлон нөөцийн хамт ашиглахад бэлэн болгосон. Нэгдсэн хуралдааны дүрс бичлэгийг 15 ширхэг DVD, 7 ширхэг VHS хальсанд тус тус буулган бичлэгийн чанарт хяналт тавин холбогдох нэгжид шилжүүлсэн. Улсын Их Хурлын анхдугаар чуулганы нээлтийн үеэр 50 хэрэглэгчтэй орчуулгын төхөөрөмжийг ажиллуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны 40 аудио бичлэгийг сервер компьютерт байрлуулж, сүлжээгээр дамжуулан ашиглах нөхцөлийг бүрдүүлэн ажилласан. Нэгдсэн хуралдааны танхимд байрлах хурал даргалагчийн компьютерийг Touch tablet-аар сольж, зориулалтын програм суулгаж ашиглахад бэлэн болгосон. Програм хангамж: Улсын Их Хурлын интернетийн болон интранетийн вэб сайтуудад шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн товч намтар, Улсын Их Хурлын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтүүдийг оруулсан. Мөн шинээр байгуулагдсан байнгын болон дэд хороодын цэс, харгалзах ангиллыг үүсгэн г Улсын Их Хурлын гишүүд болон туслах, зөвлөхүүдийн интранетийн нэвтрэх эрх, цахим шуудангийн хаягийг нээсэн. Анхдугаар чуулганы хугацаанд 185 мэдээ, мэдээлэл интранетийн системд нэмэгдэн орж, 148 мэдээ, мэдээлэл интернетийн вэб сайтад тавигдсан байна. www.parliament.mn вэб сайт дээрх хуулийн сангийн эрэмбэлэлтыг засаж сайжруулав. Улсын Их Хурлын “Цахим Тамгын газар” цахим оффисийн систем, үндсэн вэб сайт, Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороод, Тамгын газрын хэлтэс, албадын дэд сайтуудыг шинэчлэх ажил хуваарийн дагуу хийгдэж байна. Бүрэн эрх нь дуусгавар болсон Улсын Их Хурлын 38 гишүүдийн албан хэрэгцээнд ашиглагдаж байсан iPad1 төхөөрөмжийг хураан авч, програм хангамжийг дахин суулгаж, дутуу ирсэн 3G үйлчилгээний
14 тусгай дугаарыг сэргээлгэн шинээр сонгогдсон гишүүдэд хуваарилан тараах ажил хийгдэж байна. Санхүү, Бичиг хэрэг, Захидал харилцааны програм хангамжуудын өгөгдлийн санг нөөцлөн авч, шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, шинээр байгуулагдсан Байнгын хорооны өөрчлөлтийг өгөгдлийн сангуудад оруулж, зохих холболт, тохируулгыг хийж гүйцэтгэсэн. Шинэ сервер дээр firewall тохируулан сүлжээний доголдлыг арилгаж хэвийн ажиллагаанд оруулав. Мөн Улсын Их Хурлын компьютерийн дотоод сүлжээ, Төрийн ордны утасгүй сүлжээний хэрэглэгчдийн эрхийн бүртгэлийг цэгцлэн Бүрэн эрх нь дуусгавар болсон Улсын Их Хурлын гишүүд, ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудын эрхийг цуцлав. Техник хангамж: Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрхийн хугацаа эхлэхтэй холбогдуулан техник хэрэгсэл, програм хангамжийг шинэчлэх ажлын хүрээнд компьютер, телевизор, тог баригч, олон үйлдэлт факсын аппарат, хувилах машин зэрэг техник хэрэгслийг худалдан авах, суурилуулах ажил хийгдэж байна. Шинээр байгуулагдсан эвслийн бүлгийн ажлын албаны ажилтнуудын албан хэрэгцээнд зориулан техник хэрэгсэл суурилуулж ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Техник хэрэгслийг шинэчилэх ажлын хүрээнд 3 ширхэг Bizhub C280, 2 ширхэг Bizhub C360 маркын өнгөт хувилах машиныг хэрэглэгчдэд хүлээлгэн өгч суурилуулсан. Өмнөх Улсын Их Хурлын гишүүдийн ашиглаж байсан ширээний болон зөөврийн компьютер, олон үйлдэлт хувилагч машин, тог баригчийг тус бүр 76 ширхэгийг хүлээн авч Улсын Их Хурлын гишүүдийн туслах болон Тамгын газар, нам эвслийн бүлгийн ажилтнуудад суурилуулан өгч ашиглуулж байна. Бусад: Олшруулах хэсэгт чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын хуралдааны материал болон бусад баримт бичгийг 45000 орчим дардас хувилан олшруулсан байна. Улсын Их Хурлын Тамгын газар, Бүгд Найрамдах Турк Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ТИКА/-тай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нийлүүлэгдсэн Улсын Их Хурлын цахим номын сангийн системийн техник тоног төхөөрөмжүүдийг угсарч тохируулах, ажилтнуудыг сургаж дадлагажуулах ажил хийгдсэн болно. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ТЕХНИК АШИГЛАЛТЫН ХЭЛТЭС
15 ДӨРӨВ.УЛСЫН ИХ ХУРЛЫН ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА Нэг. Улсын Их Хурлын даргаар сонгогдсонтой холбогдуулан Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод дараах улс орнуудын парламентын дарга нар болон Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайд нар, олон улсын байгууллагуудын тэргүүн нараас баяр хүргэсэн захидлууд ирсэн бөгөөд тэдэнд талархал илэрхийлж, холбогдох орны хууль тогтоох байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж ажиллахад баяртай байгаагаа тэмдэглэн Улсын Их Хурлын дарга хариу захидал илгээсэн. Үүнд: - БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У Бангуо - Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.Матвиенко - Бүгд Найрамдах Литва Улсын Сеймийн дарга Ирена Дегүтене - Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч М.Штех - Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Ардын Дээд Хурлын дарга Че Те Бок - Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Нгүен Синь Хунг - Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Жэмил Чичэк - Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мустафа Сарныч - Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Тэ Ру - Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү - Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Екатеринбург хотноо суугаа Өргөмжит консул В.А.Воротников - Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч ноён Томас Эриксон - Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч хатагтай Аржентина Матавел Пиччин - Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч др. Виват Рожанапитаяакорн - Пийбоди Энержи ХХК-ний Монгол, Энэтхэг хариуцсан Ерөнхийлөгч Аршад Саиед Хоёр. Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улсад айлчлал хийж байгаа гадаад орны зочин төлөөлөгчид, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайд нарыг хүлээн авч уулзав. - Манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингуо Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод бараалхав. Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнгээр шинэ парламент, Засгийн газар эмхлэн байгуулагдаж, гадаад орноос анхны зочноо хүлээн авч
16 буйд сэтгэл өндөр буйгаа Улсын Их Хурлын дарга илэрхийлээд хоёр орны хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн гүнзгийрүүлж харилцан ашигтай хамтарч ажиллах нь хоёр талын эрх ашигт нийцнэ гэж үзэж байна гэлээ. - Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолун, Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Ийлек, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Тэ Ро, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мустафа Сарныч, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн профессор, Фрэнсис Фукуяама, Ларри Даймонд, Стивен Краснер нарыг тус тус хүлээн авч уулзлаа. Гурав. 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн дараа Монголын парламентын бүлгэмийг байгуулах анхдугаар хурал 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдөр болов. Тус хурлаар Монгол Улсын Их Хурлын 2012-2016 оны бүрэн эрхийн хугацаанд ажиллах Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хороог дор дурдсан бүрэлдэхүүнтэй байгууллаа. Үүнд: Гүйцэтгэх хорооны дарга 1. С.Баярцогт Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Дэд дарга 2. М.Батчимэг Улсын Их Хурлын гишүүн 3. Н.Батцэрэг Улсын Их Хурлын гишүүн Гишүүд 4. Сү.Батболд Улсын Их Хурлын гишүүн 5. О.Баасанхүү Улсын Их Хурлын гишүүн 6. Б.Болор Улсын Их Хурлын гишүүн 7. С.Ганбаатар Улсын Их Хурлын гишүүн 8. С.Дэмбэрэл Улсын Их Хурлын гишүүн 9. Н.Энхболд Улсын Их Хурлын гишүүн Хурлаас Улсын Их Хурал дахь парламент хоорондын бүлгүүдийг байгуулах, бүлэг байгуулагдсан тухай холбогдох улсын парламентад мэдэгдэхийг Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ц.Нарантунгалагт үүрэг болголоо. ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС
catalog.parliament.mnRkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw