42 хороонд харьяалагдах зэрэг өөрчлөлтүүдийг тусгаж Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Анхдугаар чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилж, Ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулан баталж, сайд нарыг томилсноор Засгийн газрыг эмхлэн байгуулж, үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн боломжийг бүрдүүлж өгөв. Улсын Их Хурал Засгийн газрын бүтцийг тодорхойлохдоо үр дүнтэй ажиллах, хийх ажлынх нь чиг үүрэг тодорхой, ажил үүрэг нь давхцалгүй, хүлээх хариуцлага нь тодорхой байж ард иргэдээрээ ил тод хянуулах зэрэг зарчмуудыг дэмжин баталж өгөв. Хамтарсан Засгийн газар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө яаралтай боловсруулан батлуулж, шинэ байгуулагдсан яамдын бүтцийг шинэчлэн, цаг үеийн тулгамдсан асуудал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар шуурхай арга хэмжээ авч, эрч хүчтэй ажиллах шаардлага тулгарч байна. Улсын Их Хурлын анхдугаар чуулган 30 хоног хуралдаж, Улсын Их Хурлын бүрэн эрх, бүтэц, бүрэлдэхүүний тухай болон Засгийн газрын бүтэц, зохион байгуулалттай холбоотой бие даасан хоёр хууль баталж, 38 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны зэрэгцээ Улсын Их Хурлын 18 тогтоолыг баталлаа. Хэдийгээр анхдугаар чуулган өндөрлөж байгаа ч шинээр байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн бүрэлдэхүүн хараахан бүрдэж чадаагүй байна. Сонгуулийн дүнгээс үүдэлтэй зарим тойргийн маргаантай асуудлыг хуулийн дагуу яаралтай шийдвэрлэж, Улсын Их Хурал бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд Сонгуулийн ерөнхий хороо, хууль хяналтын байгууллагууд анхаарлаа хандуулах нь зүйтэй. Улсын Их Хуралд 25 суудал авсан МАН Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13.1-д зааснаар Улсын Их Хурлын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтаа Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлэх заалтыг баримтлаагүйгээс МАН-ын бүлэг байгуулагдаагүй байна. Улсын Их Хуралд сонгогдсон МАН-ын гишүүд бүлэг байгуулах талаар хуульд зохих өөрчлөлт оруулах тухай төслөө өргөн мэдүүлвэл Улсын Их Хурал энэ асуудлыг хуулийн дагуу аль ч чуулганаараа хэлэлцэж шийдвэрлэх боломжтой юм. Эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурал анхдугаар чуулганаа өндөрлүүлж байгаа ч бидэнд ойрын үед шийдвэрлэх тулгамдсан асуудал цөөнгүй байна. Үүний дотор Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг хуралдуулж, Орон нутгийн хурлын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw