Чуулганы танилцуулга

32 Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд, Иргэний нисэхийн ерөнхий газар Зам, тээврийн сайдын эрхлэхасуудлын хүрээнд Ашигт малтмалын газар, Газрын тосны газар Уул уурхайн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Мал эмнэлэг, үржлийн газар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газар Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд тус тус ажиллана. Дөрөв. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон сайд нарын эрхлэх асуудлын хүрээ өөрчлөгдсөн, зарим агентлагийг татан буулгаж, яамдад нь чиг үүргийг нь шилжүүлсэн, зарим яамны нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан холбогдох 36 хууль, 2 тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан болно. Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулиудыг 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай Улсын Их Хурлын тогтоол болон эдгээрийг дагалдан нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль, тогтоолыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Ч.Ариунхур

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw