Чуулганы танилцуулга

14 тусгай дугаарыг сэргээлгэн шинээр сонгогдсон гишүүдэд хуваарилан тараах ажил хийгдэж байна.  Санхүү, Бичиг хэрэг, Захидал харилцааны програм хангамжуудын өгөгдлийн санг нөөцлөн авч, шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, шинээр байгуулагдсан Байнгын хорооны өөрчлөлтийг өгөгдлийн сангуудад оруулж, зохих холболт, тохируулгыг хийж гүйцэтгэсэн.  Шинэ сервер дээр firewall тохируулан сүлжээний доголдлыг арилгаж хэвийн ажиллагаанд оруулав. Мөн Улсын Их Хурлын компьютерийн дотоод сүлжээ, Төрийн ордны утасгүй сүлжээний хэрэглэгчдийн эрхийн бүртгэлийг цэгцлэн Бүрэн эрх нь дуусгавар болсон Улсын Их Хурлын гишүүд, ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудын эрхийг цуцлав. Техник хангамж:  Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрхийн хугацаа эхлэхтэй холбогдуулан техник хэрэгсэл, програм хангамжийг шинэчлэх ажлын хүрээнд компьютер, телевизор, тог баригч, олон үйлдэлт факсын аппарат, хувилах машин зэрэг техник хэрэгслийг худалдан авах, суурилуулах ажил хийгдэж байна.  Шинээр байгуулагдсан эвслийн бүлгийн ажлын албаны ажилтнуудын албан хэрэгцээнд зориулан техник хэрэгсэл суурилуулж ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн.  Техник хэрэгслийг шинэчилэх ажлын хүрээнд 3 ширхэг Bizhub C280, 2 ширхэг Bizhub C360 маркын өнгөт хувилах машиныг хэрэглэгчдэд хүлээлгэн өгч суурилуулсан.  Өмнөх Улсын Их Хурлын гишүүдийн ашиглаж байсан ширээний болон зөөврийн компьютер, олон үйлдэлт хувилагч машин, тог баригчийг тус бүр 76 ширхэгийг хүлээн авч Улсын Их Хурлын гишүүдийн туслах болон Тамгын газар, нам эвслийн бүлгийн ажилтнуудад суурилуулан өгч ашиглуулж байна. Бусад:  Олшруулах хэсэгт чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын хуралдааны материал болон бусад баримт бичгийг 45000 орчим дардас хувилан олшруулсан байна.  Улсын Их Хурлын Тамгын газар, Бүгд Найрамдах Турк Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ТИКА/-тай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нийлүүлэгдсэн Улсын Их Хурлын цахим номын сангийн системийн техник тоног төхөөрөмжүүдийг угсарч тохируулах, ажилтнуудыг сургаж дадлагажуулах ажил хийгдсэн болно. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ТЕХНИК АШИГЛАЛТЫН ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw