Чуулганы танилцуулга

5 зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслүүдийг өргөн мэдүүлснийг хэлэлцэн шийдвэрлэв. Засгийн газрын бүтцэд 16 яам ажиллах бөгөөд үүнээс Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүйн яам нь ерөнхий чиг үүргийн байхаар, харин Барилга, хот байгуулалтын яам, Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зам, тээврийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Уул уурхайн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам нь чиглэлийн яамд байх юм. Засгийн газрын яамдыг өөрчлөн зохион байгуулж байгаатай уялдаж Засгийн газар нь бүрэлдэхүүний хувьд Монгол Улсын Ерөнхий сайдаас гадна Засгийн газрын 18 гишүүнтэй ажиллахаар болов. Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдож Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид өөрчлөлт оруулав. Энэхүү тогтоол батлагдахаас өмнө Засгийн газрын тохируулагч 12, хэрэгжүүлэгч 31, нийт 43 агентлаг байснаас Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Ойн газар, Усны газар, Мэргэжлийн боловсрол, сургалтын газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Төмөр замын газар, Автотээврийн газар, Авто замын газар, Эрчим хүчний газар, Эрүүл мэндийн газар, Соёл, урлагийн хороо, Биеийн тамир, спортын газруудыг татан буулгаж, чиг үүргийг нь холбогдох яамдад нь шилжүүлж, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороог Эдийн засгийн хөгжлийн яам, Удирдлагын академийг Засгийн газрын дэргэдэх хүрээлэн, Төр, засгийн үйлчилгээ, аж ахуй эрхлэх газар, Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газруудыг улсын үйлдвэрийн газар болгон тус тус өөрчлөн зохион байгуулахаар болж, шинээр Худалдан авах ажиллагааны газрыг байгуулсан болно. Ингэснээр Засгийн газрын хэрэгжүүлэгч 11 агентлаг, тохируулагч 17 агентлаг, нийт 28 агентлаг ажиллахаар боллоо. ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw