Чуулганы танилцуулга

30 Зам, тээврийн сайд: тээврийн тогтолцоог хөгжүүлэх бодлого, зохицуулалт; төмөр замын тээврийн асуудал; иргэний нисэхийн асуудал; авто тээврийн асуудал; авто замын асуудал; далай ашиглах болон усан замын тээврийн асуудал. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд: соёл, урлагийг хөгжүүлэх асуудал; түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээх бодлого; нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого; мэргэжлийн спортын хөгжлийн асуудал; аялал жуулчлалын бодлого. Уул уурхайн сайд: геологи, эрдэс баялгийн бодлого; газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн болон түүний нөөцийн талаарх бодлого; олборлох үйлдвэрийн техник, технологийн асуудал; ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлого. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд: хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн бодлогын асуудал; аж үйлдвэрийн паркийн асуудал; төрийн өмчийн бодлого; хүн амын хүнсний хангамжийн бодлого; хүнсний аюулгүй байдлын асуудал; мал аж ахуй болон газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого; мал эмнэлэг, малын үржлийн талаар төрөөс явуулах бодлого; мал, амьтан, ургамлын хорио, цээрийн асуудал; бэлчээрийн болон таримал ургамлыг хамгаалах асуудал; мал, таримал ургамлын гаралтай хүнсний зүйл, түүхий эдийн экспорт, импортын асуудал; хөдөө аж ахуйн эдэлбэр газрын болон бэлчээр ашиглалтын бодлого; малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлого. Хөдөлмөрийн сайд: хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг багасгах, ядуурлыг бууруулах бодлого; хөдөлмөрийн нөхцөл, ажиллагчдын цалин, амьдралын өртгийн талаарх асуудал; хөдөлмөрийн харилцаа, Засгийн газар, эзэд, Үйлдвэрчний эвлэлийн гурван талт түншлэл, хөдөлмөрийн хамтын маргааны зохицуулалтын асуудал; хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт; хөдөлмөрийн биржийн асуудал; Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэний асуудал; гадаадад ажиллах хүч гаргах асуудал; жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн асуудал; мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тогтолцоог хөгжүүлэх асуудал. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд: хүн амын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал; хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын болон гэр бүлийн хөгжлийн асуудал; нийгмийн халамжийн бодлого; нийгмийн даатгалын бодлого; хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудал. Эдийн засгийн хөгжлийн сайд: хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого; улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн асуудал; улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хөгжлийн төлөвлөлт хийх, салбар хоорондын бодлогын уялдааг хангах асуудал; эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудал; зээл, тусламжийн нэгдсэн бодлого; худалдааны бодлого, зохицуулалт; экспорт, импортын асуудал; гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл; эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдсэн бодлого, зохицуулалт; өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал; чөлөөт

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw