7 2.2.Улсын Их Хурлын Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл Улсын Их Хурлын Байнгын хороод 2012 оны анхдугаар чуулганы хугацаанд нийт 33 удаа хуралдаж, 71 хууль, тогтоолын төсөл /давхардсан тоогоор/ хэлэлцэж, Байнгын хорооны 44 санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан шийдвэрлүүлжээ. Иргэдийн 20 өргөдөл, гомдол, байгууллага, аж ахуйн нэгжийн 89 албан бичиг, санал хүсэлтийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянаж зохих журмын дагуу хариуг өгсөн байна. НЭГ.ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО Төрийн байгуулалтын байнгын хороо нийт 10 удаа хуралдаж, нийт 40 хууль, 9 Улсын Их Хурлын тогтоол хэлэлцэн батлуулж, Байнгын хорооноос 14 санал, дүгнэлт гаргалаа. Анхдугаар чуулганы хугацаанд Байнгын хорооны нэр дээр байгууллага, аж ахуйн нэгжээс 93 хуудас бүхий 18 албан бичиг, иргэдээс 30 хуудас бүхий 6 өргөдөл, гомдол ирснийг тухай бүр нь асуудлыг шийдвэрлэж, хариуг өгсөн болно. Байнгын хорооноос 29 хуудас бүхий 18 албан бичиг явууллаа. Тус Байнгын хорооны хуралдаанаар дараах хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэн батлууллаа. Үүнд: 1.2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Агипарын Бакейн нэрийг дэвшүүлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж, улмаар чуулганы хуралдаанаас Байнгын хорооны даргаар сонгогдов. 2.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, Н.Батцэрэг, Ц.Даваасүрэн, Х.Тэмүүжин, С.Оюун, С.Эрдэнэ нар 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд уг төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэж улмаар анхны хэлэлцүүлгээр нь батлуулав. Энэ хууль батлагдсанаар Улсын Их Хурлын бүтцэд Өргөдлийн байнгын хороог шинээр байгуулахаар болсон бөгөөд энэ нь хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг сайжруулахад чиглэгдсэн болно. Түүнчлэн Байнгын хороодыг шуурхай ажиллах боломжоор хангах үүднээс нэг Байнгын хороог 10-19
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw