Чуулганы танилцуулга

26 Хавсралт 2 УЛСЫН ИХ ХУРЛЫН АНХДУГААР ЧУУЛГАНААР БАТАЛСАН ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, Н.Батцэрэг, Ц.Даваасүрэн, Х.Тэмүүжин, С.Оюун, С.Эрдэнэ нар Улсын Их Хуралд 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд уг хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Их Хурлын эрх зүйн байдал, үйл ажиллагааны журмыг Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар зохицуулдаг. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд өргөдөл, гомдлын дэд хороо үйл ажиллагаа явуулж байсан ч хараахан үр дүн нь иргэд, сонгогчдод хүрэхгүй, бүрэн эрхээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй байсан тул Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, гишүүдийн ажиллах зарчмыг боловсронгуй болгож, хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг мэргэшүүлэх, Улсын Их Хурлын бүрэн эрхээ хэрэгжүүлэх нэмэлт хэлбэрүүдийг хуульчлах зэрэг олон асуудлыг эрх зүйн орчинд боловсронгуй болгох шаардлага байгааг харгалзан Улсын Их Хурлын Өргөдөл, гомдлын дэд хороог Өргөдлийн байнгын хороо болгон зохион байгуулж, шууд ардчиллын элементийг парламентын хяналтад оруулахаар тусгасан. Иймд иргэдээс Улсын Их Хуралд хандаж ирүүлсэн хүсэлт, гомдлыг хянан шийдвэрлэх асуудлыг эрхлэх чиг үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны эрх зүйн үндсийг тодорхойлох, түүнчлэн Байнгын хорооны үйл ажиллаагааг түргэн, шуурхай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс нэг Байнгын хороо 10-19 гишүүний бүрэлдэхүүнтэй байх, нэг гишүүн нэгэн зэрэг гурваас дээшгүй Байнгын хороонд харьяалагдах зэрэг өөрчлөлтийг оруулахаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Энэ хууль батлагдсанаар иргэд, сонгогчдоос Улсын Их Хуралд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, иргэдийн санал, санаачилгыг төрийн бодлого болон хууль тогтоомжид тусгахад чухал ач холбогдолтой юм. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх М.Тайшир

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw