28 3/ Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга; 4/ Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд; 5/ Гадаад харилцааны сайд; 6/ Сангийн сайд; 7/ Хууль зүйн сайд; 8 Барилга, хот байгуулалтын сайд; 9/ Батлан хамгаалахын сайд; 10/ Боловсрол, шинжлэх ухааны сайд; 11/ Зам, тээврийн сайд; 12/ Соёл, спорт, аялал жуулчлалын сайд; 13/ Уул уурхайн сайд; 14/ Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд; 15/ Хөдөлмөрийн сайд; 16/ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд; 17/ Эдийн засгийн хөгжлийн сайд; 18/ Эрчим хүчний сайд; 19/ Эрүүл мэндийн сайд. Хоёр.Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар: Засгийн газрын гишүүд эрхлэх асуудлынхаа хүрээнд дараах асуудлуудыг хамаарч ажиллахаар Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт орууллаа: Ерөнхий сайд: улсын тогтвортой хөгжлийн бодлого; улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого; мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны асуудал; тагнуул, сөрөг тагнуул, терроризмаас урьдчилан сэргийлэх асуудал; цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах асуудал; газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого; жендэрийн хөгжлийн асуудал. Монгол Улсын Шадар сайд: гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудал; хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаатай холбоотой шуурхай асуудал; тодорхой салбарын мэргэжлийн хяналтын асуудал; стандартчилал, хэмжил зүйн асуудал; шударга өрсөлдөөнийг дэмжих, хянан зохицуулах асуудал; хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал; төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа; оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга: шинэтгэлийн бодлого; орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого; төрийн албаны хүний нөөцийг давтан сургах асуудал; Засгийн газрын шийдвэрийн биелэлт; Засгийн газрын дотоод мэдээлэл; Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах асуудал; орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага; иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үзүүлэх мэргэжил, арга зүйн туслалцаа; Засаг даргын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах асуудал.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw