17 ТАВ. СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгааны төв нь нийт 42 судалгааны бүтээгдэхүүн, ном товхимол, гарын авлагыг боловсруулан гаргаж Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороод, Хуулийн ажлын хэсгүүд болон Улсын Их Хурлын Тамгын газрын ажлын хэрэгцээнд хүргүүлэв. Үүнээс Улсын Их Хурлын гишүүдийн захиалгаар 17, тусгай захиалгат судалгаа-8, Судалгааны төвийн санаачлагаар 9 судалгааны ажлыг гүйцэтгэв. Судалгааны бүтээгдэхүүн / нэр төрлөөр/: 1. Судалгааны тайлан -34 Үүнээс: - Бодлогын судалгаа, дүн шинжилгээ-5 - Харьцуулсан судалгаа-17 - Лавлагаа, мэдээлэл-7 - Тойм судалгаа-4 - Контент анализ-1 2. Судалгааны илтгэл, нийтлэл-13 3. Ном товхимол, гарын авлага- 8 - “Бодлогын судалгаа шинжилгээ” эмхэтгэл, 11-р боть /17 судалгааны тайлан/ - “Бодлогын судалгаа шинжилгээ” эмхэтгэл, 12-р боть /24 судалгааны тайлан/ - Ардчилсан Үндсэн хууль-20 жил /эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл/ - “Дэлхийн улс орнуудын парламентын ажлын албаны туршлага” ном - Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны талаарх нэгдсэн танилцуулга - “Монгол Улсын Их Хурлын түүхэн товчоон” (2008-2012) ном - “Улсын Их Хурлын гишүүний гарын авлага” шинэчлэн найруулсан 3-р хэвлэл. 4. Эрдэм шинжилгээ, онол практикийн хурал - Ардчилсан Үндсэн хууль-20 /эрдэм шинжилгээний хурал/ - Парламентын Ажлын албаны талаарх бусад орнуудын туршлага, Улсын Их Хурлын Тамгын Газрын үйл ажиллагааг боловсронгуй болгох нь сэдэвт хэлэлцүүлэг 5. Парламентын Номын сангийн үйл ажиллагаа - Өдөр тутмын сонингуудаас авсан сэдэвчилсэн түүвэр материалаар 62 сэдвийн хүрээнд soft сан, 60 хуудас түүвэр материал, гарын авлага - Цахим Номын Сангийн төслийн хүрээнд 137 ном, сонин, сэтгүүл скайнердаж soft сан
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw