4 НЭГ. УЛСЫН ИХ ХУРЛЫН АНХДУГААР ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн “Анхдугаар чуулганыг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгчийн зарлигаар товлон зарлаж хуралдуулна “ гэж заасан 14.1 дэх хэсгийг үндэслэн Ерөнхийлөгчийн 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 123 дугаар зарлигаар товлон зарласны дагуу зургаа дахь удаагийн Улсын Их Хурлын анхдугаар чуулганы нээлтийн ажиллагаа 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт эхэлж, шинээр сонгогдсон Улсын Их Хурлын 69 гишүүн тангарагаа өргөснөөр шинэ Улсын Их Хурлын бүрэн эрх хэрэгжиж эхэллээ. Анхдугаар чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан асуудлын хүрээнд нийт 63 хууль, Улсын Их Хурлын 23 тогтоол батлан гаргав. Үүнээс: 1. Бие даасан хууль -2 2. Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль-38 3. Улсын Их Хурлын тогтоол -23 байна. Анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Улсын Их Хурлын дарга, дэд дарга нарыг сонгох, Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг батлах, Байнгын хороодын дарга нараа сонгох зэрэг Улсын Их Хурлаа эмхлэн байгуулахтай холбогдсон зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, гишүүдийн ажиллах зарчмыг боловсронгуй болгох, хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг мэргэшүүлэх, Улсын Их Хурлын бүрэн эрхээ хэрэгжүүлэх нэмэлт хэлбэрүүдийг хуульчлах зэрэг олон асуудлыг эрх зүйн орчинд боловсронгуй болгох шаардлага байгааг харгалзан энэ удаагийн анхдугаар чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлын Өргөдөл, гомдлын дэд хороог Өргөдлийн байнгын хороо болгон өөрчлөн байгууллаа. Анхдугаар чуулганаар хэлэлцэн шийдвэрлэдэг асуудлуудын нэг нь Засгийн газраа эмхлэн байгуулахтай холбогдсон бүтэц, зохион байгуулалтын багц асуудал байдаг. Монгол Улсын Засгийн газраас Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, холбогдох
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw