43 сонгуулийн тухай хууль, 2012 оны Улсын төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, сонгуулийн товыг зарлах шаардлагатай. Улсын Их Хурал дахь намын бүлэг, холбогдох Байнгын хороод энэ талаар идэвхийлэн ажиллаж, төрийн байгууллагын болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага бүрэлдэн бий болох, цаашид тогтвортой ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлэх нь чухал байна. Шинээр бүрдсэн Улсын Их Хурал төрийн залгамж чанарыг хадгалан төрийн бодлого тодорхойлох, эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах болно. Сонгогч түмний итгэлийг хүлээж, төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдон ажиллах нь Улсын Их Хурлын гишүүд бидний нэр төрийн хэрэг төдий биш, ихээхэн итгэл найдвар, үүрэг хариуцлага хүлээлгэж буй явдал юм. Ийм учраас Улсын Их Хурал, Засгийн газар олон түмний итгэл найдвар, цаг үеийн шаардлагыг дааж шинэ арга барил, шинэ бодол санаа, шинэ эрч хүчээр ажиллана гэдэгт итгэж байна. Улсын Их Хурлын анхдугаар чуулганы үйл ажиллагаа өндөрлөснийг мэдэгдэе.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw