Чуулганы танилцуулга

6 ХОЁР. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.Улсын Их Хурлын анхдугаар чуулганы нэгдсэн хуралдааны тухай мэдээлэл Улсын Их Хурлын анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан 07 дугаар сарын 06-ны өдрөөс 08 дугаар сарын 21-ний өдрийг дуустал ажлын 30 өдөр үргэлжиллээ. Энэ хугацаанд нэгдсэн хуралдаан 12 удаа болов. Анхдугаар чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаанаар 58 асуудлыг 19 цаг 33 минут хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргасан байна. Нэгдсэн хуралдаанд Байнгын хороодоос гаргасан 32 санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын 15 гишүүн танилцуулсан болно. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй хууль, бусад шийдвэрийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдэд хандаж 89 асуулт тавьж, хариулт авчээ. Үүнд: Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, О.Баасанхүү, А.Бакей, Ж.Батзандан, Ж.Батсуурь, Н.Батцэрэг, Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Ц.Баярсайхан, С.Баярцогт, Х.Болорчулуун, С.Бямбацогт, С.Ганбаатар, Д.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Д.Дэмбэрэл, С.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр, Ц.Оюунгэрэл, Я.Содбаатар, А.Телейхан, Г.Уянга, Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар асуулт тавьж, хариулт авсан байна. Нэгдсэн хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүд давхардсан тоогоор 225 удаа буюу 9 цаг 55 минут үг хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, А.Бакей, Ж.Батзандан, Н.Батцэрэг, С.Баярцогт, С.Бямбацогт, Р.Гончигдорж, С.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Х.Тэмүүжин, Н.Энхболд нар 7-17 удаа үг хэлсэн байна. Чуулган, байнгын хороодын хуралдаан зохион байгуулах алба нь анхдугаар чуулганы 12 удаагийн нэгдсэн хуралдааны явцад 72 хуудас товч тэмдэглэл, 310 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэл, Байнгын хороодын 34 удаагийн хуралдааны явцын 54 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 171 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг соронзон хальснаас буулгаж, нийт 607 хуудас материалыг хавсралт баримт бичгийн хамт зохих журмын дагуу архивт хүлээлгэн өглөө. Энэ хугацаанд Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 1 удаагийн хуралдааныг зохион байгуулж, хуралдааны бичлэгийг соронзон хальснаас буулган, 17 хуудас материалыг архивт шилжүүллээ. ЧУУЛГАН, БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЛБА

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw