Чуулганы танилцуулга

8 гишүүнтэйгээр ажиллуулах, нэг гишүүн нэгэн зэрэг гурваас дээшгүй Байнгын хороонд харьяалагдахаар боллоо. 3.Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Норовын Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах саналыг Улсын Их Хуралд 2012 оны 8 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд. Төрийн байгуулалтын байнгын хороо 2012 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцэж, уг саналыг дэмжсэн байна. 4.Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, тэдгээрийг дагалдан өргөн мэдүүлсэн нийт 39 хууль, тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хэлэлцэн батлууллаа. Монгол Улсын Засгийн газар 16 яам, 19 сайд, Засгийн газрын тохируулагч 11, хэрэгжүүлэгч 17 агентлагтай байхаар эцэслэн шийдвэрлэлээ. 5.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилуулах саналыг хэлэлцэж, Монгол Улсын Шадар сайдаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Сайханбилэг томилогдов. 6.Улсын Их Хурлын дэд даргаар сонгогдоод байсан Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан өөр ажилд шилжсэн тул Улсын Их Хурлын дэд даргад Улсын Их Хурлын гишүүн Л.Цогийг сонгох тухай саналыг хэлэлцэн шийдвэрлүүлэв. 7.Төрийн байгуулалтын байнгын хорооны харьяа Дэд хороодын бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж, Ёс зүйн, Нутгийн удирдлагын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороодын бүрэлдэхүүн батлагдлаа. Байнгын хорооны гишүүд Аймаг, сум, дүүргийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах, холбогдох лавлагаа, судалгааг гаргах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдээд байгаа бусад хууль, тогтоолын төслийг хэрхэн хэлэлцэх, 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулах төслүүдийн талаар болон хууль санаачлагчид нь буцаах, татуулах төслүүдийн талаар холбогдох байгууллага, гишүүдээс санал авах ажлыг зохион байгуулав. Анхдугаар чуулганы хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин төлөөлөгчийн газрын болон Транспэрэнси Интернэшнл байгууллагын удирдлагуудтай уулзаж, хамтран ажиллах чиглэлийн талаар санал солилцлоо.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw