Чуулганы танилцуулга

29 Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд: байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон экологийн бодлого; цөлжилттэй тэмцэх болон ойжуулалтын асуудал; усны нөөцийг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах асуудал; ургамал, ан амьтны нөөцийг хамгаалах асуудал, мэдээллийн сан; байгаль орчны шинжилгээ, ус, цаг уур болон байгалийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, экологийн аюулгүй байдлыг хангах асуудал; биоаюулгүй байдлын бодлогын асуудал; ногоон хөгжлийн бодлого. Гадаад харилцааны сайд: гадаад улс, олон улсын байгууллагатай улс төрийн талаарх хамтын ажиллагаа; гадаад эдийн засгийн харилцаа; гадаадад байгаа Монгол Улсын иргэд, бизнесийн эрх ашгийг хамгаалах асуудал; дипломат, албан зэргийн виз, консулын асуудал; гадаад улс, олон улсын байгууллагатай хүмүүнлэгийн чиглэлээрх хамтын ажиллагаа; гадаад улс, олон улсын байгууллагатай хийх гэрээ, хэлэлцээрийн асуудал болон байгуулсан гэрээ, хэлэлцээрийн явцад тавих хяналт; гадаад сурталчилгаа. Сангийн сайд: нэгдсэн төсвийн талаарх судалгаа, төлөвлөлт; улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт; нягтлан бодох бүртгэлийн бодлого; гаалийн бодлого; татварын бодлого; даатгалын бодлого; санхүүгийн зах зээл, төсвийн орлого, зарлага, өрийн удирдлагын асуудал; төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн үйл ажиллагаа; төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах бодлого. Хууль зүйн сайд: эрх зүйн шинэтгэлийн бодлого; хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгаа; эрх зүйн туслалцаа; архивын талаар төрөөс баримтлах бодлого; шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа; энгийн зэргийн виз, Монгол Улсад орох, гарах, оршин суух гадаадын иргэний асуудал; иргэний харьяалал, цагаачлалын асуудал; улсын хил хамгааллын асуудал; хэвлэл, мэдээллийн хэрэгслийн бүртгэл; төрөөс сүм хийдтэй харилцах асуудал; Засгийн газраас шүүх, прокурорын байгууллага, хуульчдын олон нийтийн байгууллагатай харилцах асуудал; цагдаа, нийгмийн дэг журам, сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудал; төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн хяналт; иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл. Батлан хамгаалахын сайд: улсыг батлан хамгаалах бодлого болон цэргийн бодлого; зэвсэгт хүчнийг чадваржуулах бодлого; энхийг дэмжих ажиллагаанд оролцох бэлтгэл хангуулах асуудал. Барилга, хот байгуулалтын сайд: барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого; хот төлөвлөлт болон хот байгуулалтын бодлого, архитектурын асуудал; орон сууцны бодлогын асуудал; нийтийн аж ахуйн асуудал; газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудал. Боловсрол, шинжлэх ухааны сайд: боловсролын тогтолцоог хөгжүүлэх асуудал; ном хэвлэл, цахим бичвэрийн бодлого; шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын асуудал; шинжлэх ухаан, технологийн мэдээлэл.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw