Чуулганы танилцуулга

31 бүсийн хөгжлийн асуудал; концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого. Эрчим хүчний сайд: эрчим хүчний нэгдсэн бодлого; эрчим хүчний үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн асуудал; сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудал; эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох, ашиглах бодлого; түлш /эрчим хүчний нүүрс/-ний хангамж, нөөцийн бодлого, зохицуулалт. Эрүүл мэндийн сайд: хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх бодлого; эм, эмнэлгийн хэрэгсэл, техникийн үйлдвэрлэл, хангамжийн талаарх бодлого; эмнэлгийн үйлчилгээ, эрүүл ахуй, халдвар судлалын хүрээний бодлого; хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн болон мэргэжлийн арга хэмжээ. Гурав. Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын талаар: Энэхүү тогтоол батлагдахаас өмнө Засгийн газрын тохируулагч 12, хэрэгжүүлэгч 31, нийт 43 агентлаг байсан бөгөөд үүнээс Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Ойн газар, Усны газар, Мэргэжлийн боловсрол, сургалтын газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Төмөр замын газар, Автотээврийн газар, Авто замын газар, Эрчим хүчний газар, Эрүүл мэндийн газар, Соёл, урлагийн хороо, Биеийн тамир, спортын газруудыг татан буулгаж, чиг үүргийг нь холбогдох яамдад нь шилжүүлж, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороог Эдийн засгийн хөгжлийн яам, Удирдлагын академийг Засгийн газрын дэргэдэх хүрээлэн, Төр, засгийн үйлчилгээ, аж ахуй эрхлэх газар, Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газруудыг улсын үйлдвэрийн газар болгон тус тус өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэж, шинээр Худалдан авах ажиллагааны газрыг байгуулсан болно. Ингэснээр Засгийн газрын хэрэгжүүлэгч 11 агентлаг, тохируулагч 17 агентлаг, нийт 28 агентлаг байхаар тогтоолд заасан бөгөөд үүнд дараах агентлагууд байна: Засгийн газрын тохируулагч агентлаг Тагнуулын ерөнхий газар, Цөмийн энергийн газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,.Онцгой байдлын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандартчилал, хэмжил зүйн газар Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд, Зэвсэгт хүчний жанжин штаб Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд, Төрийн өмчийн хороо Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд тус тус ажиллана. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газар Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд, Цаг уур, орчны шинжилгээний газар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw